Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жон Ленноны гитарыг дуудлагаар худалдана

Ливерпулын алдарт The Beatles хамтлагийг үндэслэгчдийн нэг Жон Ленноны америкт үйлдвэрлэсэн “Gretsch 6120” гитарыг ирэх арваннэгдүгээр сарын 23-нд Лондон хотноо дуудлагаар худалдана. Энэ гитарыг Жон Леннон 1966 онд  Paperback Writer дуугаа бичүүлэхдээ тоглож байсан юм байна. Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 14-нд интернэтээр эхэлж 23-ны өдөр Лондонгийн нэгэн зочид буудалд өндөрлөнө. Алдарт хөгжимчний гитарын урьдчилсан үнэ 400-600 мянган фунт стерлинг хүрэхээр байна.

Гитарыг өнөөдөр зээмшиж байгаа, Жон Леноны үеэл ах  Дэвид Бирч нэг удаа хөгжимчний гэрт очихдоо “хэрэглэдэггүй ямар нэг гитар байвал өгөөч” гэхэд нь Ленон энэ “Gretsch” гитараа бэлэглэсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан