Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

XIV Далай ламтаны монголчуудад зориулан айлдах номын айлдвар


Жил бүр уламжлал болон БНЭУ-ын Дармасала хотод 2012 оноос эхлэн зохиогдож буй монголчуудад зориулсан Далай багшийн номын айлдварын тов гарлаа. 2014 оны 12 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Дээрхийн гэгээн XIV Далай багш монголчуудад зориулан өөрийн морилон буй Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын “Ламрим-чэнбо” буюу “Их бодь мөрийн зэрэг” номыг тайлбарлан айлдаж, маань мэгзэмийн лүн, ван жинан хайрлахаар боллоо.

Анхлан энэхүү номын айлдварыг Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт санаачлан Далай багшид айлтгаснаар монголчууд жил бүр Дармасала хотноо зорин ирж Далай багшийн монголчуудад зориулсан номын айлдвар буюу “Монгол сүнчой”-д суудаг сайхан уламжлал тогтлоо. Жил бүр мянга гаруй монголчууд энэхүү номын айлдварт суудаг бөгөөд “Монгол сүнчой”-г зохион байгуулагч “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ-аас энэхүү номонд явж буй сүсэгтнүүддээ зориулан МИАТ компанитай хамтран шууд нислэгийг гаргаж байгаа болно. Энэхүү номын болон шууд нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ-аас ирж авна уу.

Холбогдох утас: 88084223, 96000181, 88687823
И-майл: mongol_sunchoi@yahoo.com
Сайт:  www.dalailamamongolsunchoi.mn
Хаяг: “Этүгэн” зочид буудлын 3 давхар /Төмөр замын вокзалын чанх ард/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан