Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хийлсэн бөмбөлгөөр хөвж далайгаар аялах гэсэн нь

            
АНУ-ын эргийн хамгаалалтын алба Флорида мужаас хийлсэн бөмбөлөгт суун  далайгаар хөвж Бермудын арал хүрэх гэж байсан эрэгтэйг аварчээ.

Балучи гэдэг эр энэ аяллаа өмнөх долоо хоногийн лхагва гарагт эхэлж гурав хоногийн дараа “хөлөг” нь замаасаа гажин радио дохио өгчээ. Аврагчид тэр даруй очиж тусламж үзүүлэн түүнийг аварсан байна.
Түүний хийлсэн бөмбөлгийг нисдэг тэргээр тээвэрлэж эрэгт хүргэжээ.

Балучи энэ аяллаараа хүүхдүүдэд зориулсан буяны хөрөнгө цуглуулах зориулалттай байсан гэнэ. Аяллынхаа хугацаанд загас барьж, бас эрчимжүүлсэн хоолоор хооллохоор төлөвлөж байжээ.  

 Хөвөгчдөө тэр дүүжин ор хүртэл хийж тохижуулсан байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан