Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ
Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа
ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ
НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно
Улаанбаатарт 13 градус дулаан байна
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав
147 дугаар сургуулийн 60 гаруй сурагч нулимс асгаруулагч хийнд хорджээ
12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
Америк эр хоёр давхар байшингаа iPhone утсаар солино гэнэ
АНУ-ын Детройт хотын Үл хөдлөх хөрөнгө борлуулах агентлагийн сайтад нэгэн сонирхолтой зар нийтлэгджээ. Нэгэн эр унтлагын гурван өрөөтэй, хоёр давхар тоосгон байшингаа хэдэн сарын өмнө 5000 доллараар худалдахаар зар тавьсан юм байна. Гэтэл наймдугаар сард үнэ нь унаж 3000 доллар болсон ч дампуурлаа зарлачихаад байгаа энэ хотод түүнийг нь авах хүн олдохгүй байгаа гэнэ.
“Энэ зар удаж байгаа ч байшинг худалдан авах хүн олдохгүй байна. Эзэн нь гадаадад явж байгаа. Тэгээд байшингаа iPhone 6 Plus, юм уу 32 гигабайтын санах ойтой iPad-аар зарчихаарай гэсэн юм” хэмээн үл хөдлөх хөрөнгө борлуулагч ярьжээ.
Зарим эх сурвалжийн мэдээгээр байшингийн эзэн Детройтод хэзээ ч амьдарч байгаагүй байнга Австрид байдаг гэнэ.
Тэрээр дөрвөн жилийн өмнө энэ байшинг 41 мянган доллараар худалдан авч үнэ өсгөн зарахыг бодсон ч хот уналтад орж түүний хүсэл биелэхгүй болжээ.
АНУ-ын машин үйлдвэрлэлийн том төв байсан Детройт хот үйлдвэрүүд нь хаагдсанаас болон өнөөдөр эзэнгүйдэж санхүүгийн чадваргүй болсноос дампуурлаа зарлан бараг оршин суугчгүй болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл