Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны  10 дугаар сарын 10

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Улаанбаатар хотын бүсүүд, дагуул хаяа хот, тосгодын ерөнхий төлөвлөгөө, хотын төвүүд болон дэд төвүүдийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул Аргалант Эмээлт хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах /НХААГ-14/0172/ тухай тендерт санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
Багц-А. Ерөнхий төлөвлөгөө /3082,0 га/
Багц-Б. Хот, тосгоны нутаг дэвсгэрийн үүрэг зориулалтын бүсчлэл /3082,0 га/
Багц-В. Хот суурины төлөвлөлтийн хязгаарын төсөл /3082,0 га/
Багц-Г.   хотын ТЭЗҮ /3082,0 га/
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
2. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:
Бүлэг 1 - Урилга
Бүлэг2-Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)
    Бүлэг 3 – Техникийн санал – жишиг маягт
    Бүлэг 4 – Санхүүгийн санал – жишиг маягт
    Бүлэг 5 – Ажлын даалгавар
    Бүлэг 6 – Гэрээний жишиг маягт
3. Зөвлөхийн саналын  баримт бичгийг худалдан авах хүсэлтээ албан ёсоор гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 /Тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051015 дансанд төлнө.
4. Саналыг 2014 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
5. Санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
6. Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.
7. Сонирхсон этгээд саналын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.  

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,  Бага тойруу-15,
Нийслэлийн Засаг захиргааны IY байр, 10 дугаар давхар, 1011 тоот,
ахлах мэргэжилтэн Ч.Төрбат, утас: 75757805

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан