Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны аравдугаар сарын 10

Тендер шалгаруулалтын нэр: Хөөрч буух зурвасын үрэлтийн коэффицент хэмжих автомашин 1 ширхэгийг  нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ИНЕГ/ЦТББ/Б-12/14

Иргэний нисэхийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хөөрч буух зурвасын үрэлтийн коэффицент хэмжих автомашин 1 ширхэгийг  нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно./ИНЕГ.Худалдаа Хөгжлийн Банк № 499133504/.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жил (2012, 2013)-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “шаардлагагүй”
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн хоёр хувьтай дүйцэхүйц төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2014 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 15 цаг 00  минутад нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот.Буянт-Ухаа. Иргэний нисэхийн ерөнхий газар.
10 8тоот өрөө. Утас/Факс: 282116

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан