Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 оны сүмо бөхийн ДАШТ Монголд болно

Сүмо бөхийн 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улсад зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Тайваньд болсон Олон улсын сүмо бөхийн холбооны ээлжит хурлаар 2016 оны сүмо бөхийн  ДАШТ-ийг зохион байгуулах орныг сонгон  шалгаруулахад манай улс Египеттэй өрсөлдөж 17:7 харьцаатайгаар ялсан байна. Ийнхүү зохион байгуулах эрхээ авсан тул 2016 оны долдугаар сарын 30, 31-нд Улаанбаатар хотноо ДАШТ хийх тов гаргажээ. Ийнхүү ДАШТ зохион байгуулах аж­лын хүрээнд ирэх сарын 8, 9-нд улсын аварга шалга­руулах тэмцээн, сүмо бөхийн шилдэг багуудын дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах саналаа мөн тавьсан хэмээн Монголын сүмо бөхийн холбооноос мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан