Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш унадаг дугуйн парадтай


“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн энэ намрын хаалт маргааш болж, өглөө 10.00 цагаас Чингисийн талбайгаас парад хийх гэнэ. Дугуйчид Чингисийн талбайгаас Баруун 4 зам, тэндээсээ Зүүн 4 зам, эргээд Чингийн талбай гэсэн маршрутаар 9,2 км газар парад явах аж. Хэрэв та парадад оролцохыг хүсвэл хамгаалалтын малгай өмссөн байх, унадаг дугуйн урд хойд тормос бүрэн ажиллаж байхыг шаардаж буй бөгөөд 13–аас доош насны хүүхдүүдийг насанд хүрсэн харгалзах хүнтэйгээр оролцуулах юм байна. “Гоё мэдээ, Гоё парад” гэсэн уриатай энэ удаагийн парадын нээлтийн үеэр “Гудамж” төслийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” төслийг танилцуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан