Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 42 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 100 хүүхдийн суудалтай цэцэрлэг баригдаж  нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд албаны хүмүүсээс гадна хүүхэд багачууд эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оноос Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн буцалтгүй тусламжаар “Сургуулийн өмнөх боловсрол” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
 Энэхүү төслийн хүрээнд тус дүүрэгт шинээр дөрвөн цэцэрлэг баригдах юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэн, хүүхэд багачуудыг сургуульд бэлдэхэд чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд маань ажил хийх бололцоотой болж, өрх гэрт олон давуу талыг бүрдүүлж байгааг онцоллоо.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан