Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Айшолпан охин хууль ёсны гэрээ байгуулж, хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлэхээр боллоо

Баян-Өлгий аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газраас Н.Айшолпан охины асуудалтай холбогдуулан дараах мэдэгдлийг хийсэн байна.


"“Хыран 2014” Бүргэдчдийн баяр энэ сарын 4,5-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг “Саят толгой” хэмээх газарт болж өнгөрсөн. Аялал жуулчлалын энэхүү арга хэмжээ нь 15 дахь удаагаа зохион байгуулагдсан билээ. Тус баярт энэ жил анх удаа эмэгтэй бүргэдчин оролцож, 13 настай Н.Айшолпан охин 72 бүргэдчинг манлайлан, тэргүүн байрыг эзэлсэн. Тус наадмыг үзэхээр жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид олноор ирдэг. Энэ жил уг наадмыг үзэхээр урьд өмнөх наадмыг бодвол гадаадын жуулчид өгрөнөөр ирж сонирхож жилээс жил өргөжин хөгжиж байгаа бөгөөд гадаад дотоодын жуулчдын сонирхлыг улам их татах болсон нь манай Улс болон Баян-Өлгий аймгийн хувьд бахархалтай явдал юм.
Энэ удаагийн “Бүргэдчид”-ийн баярын онцлог нь дэлхий даяар “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпаныг үзэж харах сонирхолтой жуулчид олон байлаа. Тэдний нэг нь Холливудын нэрт жүжигчин Мишель Родригез бөгөөд АНУ-ын Нью-Йоркт төвтэй “Олигвы Энтертайнмент”-ийн уран бүтээл хариуцсан захирал Отто Белл нар “Айшолпаны амьдрал” нэртэй баримтат кино хийгдэж байгаа явдал юм.
2013 оны арван нэгдүгээр сард Израилийн зурагчин Ашэр Свиденски Монголд хийсэн аяллынхаа үеэр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 13 настай Н.Айшолпан охины зураг, дүрсийг авсан нь улмаар дэлхийд алдартай BBC агентлагийн сувгуудаар хүртэл цацагдаж, охиныг олонд таниулжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон 15 дахь удаагийн бүргэдчдийн баярын дараа Н.Айшолпаны тухай баримтат кино хийх гэрээний тухай хэвлэл мэдээлэлийн зарим хэрэгслүүдээр багагүй шуугиан дэгдээж байгааг Баян-Өлгий аймгийн ССАЖГазар анхааралдаа авсан юм.
Tseren Enebish-ийн facebook дээр тавьсан мэдээллийн дагуу үнэн бодитой мэдээлэл авах зорилгоор өөрөөс нь асууж тодоруулахад ийнхүү хариу өгсөн юм. “Гэрээг анх Японы жуулчин үзсэн юм билээ. Тэдний казак орчуулагч надтай холбоо бариад болсон явдлыг хэлсэн нь үнэн. Би гэрээг үзье гэхэд ээж нь надад үзүүлсэн. Надаас бас та хэлмэрчилж туслаач гэсэн” хэмээн хариу өгсөн. Энэхүү гарсан мэдээллийн дагуу Н.Айшолпан болон Казах үндэстний соёлын өвийг хамгаалах зорилгоор албан ёсны ажил хэрэг болгон ажиллаж эхэллээ.
Уг асуудлын талаар тодоруулах зорилгоор 2014 оны аравдугаар сарын 07 –ны өдөр Айшолпаны аав болох Нургайв болон “Огилвы Энтертайнмент”-ийн уран бүтээл хариуцсан захирал Отто Беллтэй биечлэн уулзаж Н.Айшолпан болон түүний эцэг эхтэй хийгдсэн гэрээний талаар зарим асуултанд хариу авсан юм.
Түүний аав нь Нургайв хэлэхдээ “Охин маань уг кинонд үргэлжлүүлэн тоглох дуртай байгаа, гэр бүлд нь 3000 ам. доллор өгсөн гэвч охины аюулгүй байдлыг хамгаалах талаар хайхарамжгүй хандсан, мөн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй зураг авалтын баг 2014 оны долдугаар сарын 6-14-ны хооронд, есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 9-ний хооронд ирж зураг авалт хийх үед охины гэрт нь байрласан боловч идэж уух, хонож өнжих хөлс огт өгч байгаагүй , гэрээ зөвхөн англи хэл дээр байгаа учраас юундээр гарын үсэг зурж байгаагаа огт ойлгоогүй бөгөөд одоогоор киноны зураг авалт 60 хувьтай байгаа, киноны үлдсэн 40 хувийг хийхээр ирэхэд үлдэгдэл мөнгийг өгөхөөр болсон тухай ярьсан” гэж хэлсэн юм.
Мөн Отто Белл хэлэхдээ тухайн “Киног хийхийн тулд хөрөнгө босгох зайлшгүй шаардлага тулгардаг. Хөрөнгө босгохын тулд номинал гэрээ буюу ямар нэг санхүүгийн харилцааг эхлүүлсэн тухай гэрээ хийдэг. Айшолпан, уран бүтээлч нарын хооронд санхүүгийн харилцаа эхэлсэнийг нотлохын тулд 1 долларын гүйлгээ хийснийг нотлох гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ гэрээг зөвхөн англи хэлээр хийсэн нь алдаа болжээ. Иймд гэрээг монгол, казах хэлээр хийж дахин танилцуулах болно. Гэрээнд оролцогч талууд гэрээний харилцаанаас үүсэх хоёр гол эрхийг дурдаж, тэр эрхээ хоёр хуваан эзэмшихээр тохирсон байгаа. Нэгдүгээрт зураг авах, баримтат кино хийх, баримтат киног түгээх эрхийг уран бүтээлч тал эзэмших, харин гол дүр Айшолпан охины тал нь тухайн баримтат киноноос үүсэх мерчандайзын харилцааны эрхийг эзэмшинэ гэж тусгасан. Баримтат кино нь арилжааны бус зорилготой бөгөөд, арилжааны зорилготой аливаа мерчандайзын гэрээг тухай бүр Айшолпан охины талтай шинээр байгуулж байхаар гэрээнд тусгасан байгаа. Тухайлбал, охины үнэн түүх дээр үндэслэсэн уран сайхны кино, хүүхэлдэйн кино гэх мэт олон арилжааны бүтээгдэхүүн гарч болно. Тэр бүхэнд Айшолпан охины мерчандайзын гэрээ хийх эрхээ хадгалах юм. Мөн ССАЖЯамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул даргын зөвшөөрлийн бичгийг үзүүлсэн нь үнэн” гэсэн хариултыг Отто Белл өглөө.
Мерчандайзын харилцааны талаар 2014 оны тавдугаар сард батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуульд анх тусгаж, Иргэний хуульд өөрчлөлт оруулаад удаагүй байна. Шинэ хуулийн дагуу мерчандайзын гэрээ хийх хувь хүн нь Айшолпан охин болох тул, ССАЖЯ тус гэрээг хийх үед нь туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ бидэнд илэрхийлсэн. Харин Айшолпан охины тухай баримтат кино 2015 оны хоёрдугаар сард багтаан бэлэн болж чадвал Монгол улсын аялал жуулчлалыг сурталчлах Ай-Ти-Би 2015 наадамд толилуулахад ССАЖЯ дэмжих хүсэлтэй байна гэдгийг яамнаас бидэнд мэдэгдсэн.
2014 оны аравдугаар сарын 11 –ний өдөр Айшолпаныг эцэг эхтэй нь хамт урин оролцуулж Баян-Өлгий аймгийн хэвлэл мэдээлэлийн бага хурал хийв.
Эдгээр үйл ажиллагааны үндсэн дээр
Киноны зураг авалт 60 хувьтай байгааг Отто Беллийн хэлснээс үзэхэд үлдсэн 40 хувийг хийхээр 2014 оны 12 сард ирэхэд дахин байгуулах ба гэрээний зүйл заалтуудыг өөрчлөн байгуулахаар бага хуралд дараах асуудлуудыг хөндөж ярилцав. Үүнд:
1. Гэрээг Монгол, Казах, Англи гурван хэлээр дахин байгуулах \ Гэрээ төрийн болон охины мэддэг хэлээр байх \
2. Уг гэрээний агууллагад Н.Айшолпан охины эрх ашгийг хамгаалах талаар зүйл заалт тусгах
3. Гэрээнд охинд олгох хөлсний хэмжээг тодорхой тусгах
4. Охины аюулгүй байдлын талаар тусгах
5. Гэрээнд хоёр талын эрх ашгийг тодорхой тусгаж, тухайн эрх ашгуудыг ойлгомжтой тайлбарласан байх
6. Дахин гэрээ байгуулсан тохиолдолд ССАЖЯам болон Аймгийн ССАЖГазараас Айшолпаны гэр бүлийнхэн хүссэн цагтаа зөвлөгөө, дэмжлэг авч байх.
Тухайн үед нь яам, газрынхан үнэ төлбөргүйгээр Айшолпан охины гэр бүлд хууль зүйн зөвлөгөө өгч туслаж байх. Киног арилжааны зорилгоор ашигласан тохиолдолд ашгийн тодорхой хувийг ил тод тусгах ба охин болон Монгол улсад орлогын хэдэн хувийг олгох талаар тодорхой тусгах
7. Гэрээг болон гэрээтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг наториатаар баталгаажуулах
зэрэг зүйл заалтуудыг оруулахаар төлөвлөсөн болно.

Эцэст нь олон нийтэд киноны болон хийгдсэн гэрээний талаар дахин хэлэхэд энэ асуудал Н.Айшолпан охины эрх ашгийг болон бусад бүргэдчидийн эрх ашиг,Монгол Улс,үндэсний соёлын үнэт зүйлийн хамгаалалтын асуудал байгаа нь тодорхой боловч зарим зүйлийг бас эерэг талаас харах нь зүйн хэрэг. Монгол улсын нэрийг гаргах, Казак түмний соёлыг дэлхий дахинд сурталчлах сайн талтай. Үүгээр дамжуулан Монгол Улсад жуулчид,судлаачдыг олноор татах боломж бүрдэж байгаа бөгөөд бага өртгөөр дэлхийд сурталчлах бас нэг том боломж байгааг бид бүхэн олж харах хэрэгтэй гэж үзэж байна" гэжээ.

0 Сэтгэгдэл
1 dollar bolnoo.ih mungu.
sain bna, tseren egchdee thnx. ene buhniig il gargaj irsen. hariutsdag garuud n hunii belen hoolon deer ajillah yum daa
Zov xoo.sain bn.
Хамгийн их уншсан