Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд нэг суманд хоёр оногдохгүй


   Эдийн засагч, судлаач Х.Батсуурь

Америк ЗХУ-ыг унагасан шигээ Оросыг унагах оролдлого хийж байна


АНУ тэргүүтэй барууны улсуудыг хүчирхэг байлган дэлхийн тавцанд ноёрхолоо тогтоон барьж байхад тулгуур болдог эдийн засгийн гол хүчин зүйлүүдээс дурдвал барууныхан дэлхийн байгалийн баялгийн нөөц, үүн дундаа газрын тосны гол сав газруудыг хяналтандаа байлгадаг, мөн АНУ-ын доллар нь олон улсын худалдааны гол валют болж байдаг гэсэн хоёр зүйлийг онцолж болно. Дэлхийн эдийн засгийн түүхэнд Бреттон Воодсын хэмээн алдаршсан 1944 онд болсон дэлхийн 2-р дайнд ялагчдын зөвлөгөөнөөс АНУ-ын долларыг дэлхийн гол валют болгохоор тохирч улс орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтээ доллартай уян, ханшаа тогтоох болсон нь АНУ-ын хувьд  дэлхийн санхүүгийн амьдралд өөрийн дүрмээ зохиож тоглолт хийх өргөн боломж олгосон юм.  АНУ-ын хувьд энэхүү боломжоо маш чадамгай ашиглаж зөвхөн өөрийн эдийн засгийн чадавхиа хэмжээлшгүйгээр нэмэгдүүлээд зогсоогүй өрсөлдөгч улсуудаа эдийн засгийн хямралд оруулах, төрийн тогтолцоог нь бусниулах, улс орныг нь нураан унагахад амжилттайгаар ашигласаар ирсэн юм. Гэвч АНУ-ын хувьд зөвхөн долларын хүчээр дэлхийд ноёрхолоо бүрэн тогтоох нь хангалттай байгаагүй нь удалгүй тодорхой болсон юм.
1973 онд дэлхийн газрын тосны гол нөөц болсон Арабын улсуудын зүгээс АНУ-д нийлүүлэх газрын тосны хэмжээгээ эрс багасгах арга хэмжээ авсан нь нефтийн нийлүүлэлтийг багасгах замаар үнийг өсгөн АНУ-д эдийн засгийн хямралыг бий болгож ихээхэн төвөг удсан юм. 1973 оны 10-р сард баррел нь 3 доллар байсан газрын тос тавхан сарын доторбуюу 1974 оны 3-р сард дөрөв дахин буюу 12 доллар болж өссөн нь чухамдаа Арабын орнуудын нефтээс ихээхэн хамааралтай байдаг барууныханд санаанд оромгүй хүнд цохилт болсон юм.  
Арабын улсуудын зүгээс энэхүү "газрын тосны зэвсэг" хэмээн нэрийдсэн аргыг хэрэглэсэн нь АНУ-ын эмзэг цэгийг онилсон нэг ёсны эдийн засгийн хориг арга хэмжээ байсан ба АНУ-ын хувьд Араб-Израйлийн дайнд Израйлийг илтээр дэмжиж ирсэн нь Арабын орнуудыг өөрсдийнхөө эсрэг чиглүүлэхэд хүргэсэн юм. "Газрын тосны зэвсэг”-ийг хэрэглэсэн цохилтын гол бай болсон АНУ сөрөг арга хэмжээг даруйхан авсан нь юуны өмнө Арабуудтай тохирилцоонд хүрэх (OPEC-ийн орнууд), нөгөө талаас газрын тосны өөр эх сурвалжуудыг бий болгох үүн дундаа дотоодын нөөцийг олшруулах (Аляскийн газрын тосны нөөц г.м.), shale oil (газрын тосны агуулгатай түүхий эдээс тос гаргаж авах) аргачлал болон газрын тосыгуламжлалт бус зохиомол аргаар гаргаж авах технологийг боловсронгуй болгох байсан юм. Энэхүү эдийн засгийн хориг арга хэмжээ нь Америкчуудад маш том сургамж болсон ба Америкчууд Сауди Арабыг "атгандаа" авч, цэргийн томоохон баазуудыг Сауди Арабт болон Персийн буланд байрлуулах замаар асуудлыг тун хялбар, шуурхай шийдэж чадсан юм. Мөн Америкчуудын эхлүүлсэн бензинийг шууд газрын тосноос бус харин өөр үүсвэрээсуламжлалт бус аргаар гаргаж авах аргачлал болоод shale oil үйлдвэрлэл нь хэдийгээр өртөг өндөртэй байсан боловч тэдэнд бусдаас бензиний хамааралтай байх асуудлыг нь зохих хэмжээнд хөнгөлж өгсөн юм.

Америкчууд "Араб газрын тосны зэвсэг"-ийг Оросуудын эсрэг амжилттай ашигласан нь

Дэлхийн улс төр, эдийн засгийн тавцанд өрсөлдөгчдийн хувьд бие биенийхээ эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь аль эртний тактик.  Эдийн засгийн хориг арга хэмжээ болгон амжилттай болох нь үгүй, гагцхүү цаг үеэ олсон, эмзэг газрыг нь олж цохисон цохилтууд л үр дүнгээ өгнө. 1973 онд OPEC-ийн орнуудаас "газрын тосны зэвсэг" хэрэглэсэн цохилтонд өртөж өвдөлтийг мэдэрсэн Америкчууд яг л тийм "газрын тосны зэвсэг"-ийг ашигласан цохилтыг өөрийн гол өрсөлдөгч ЗХУ-д хийхээр төлөвлөсөн нь хожим маш амжилттай хэрэгжсэн талаар эдийн засагчид дурсдаг.
1979 оны 12 сард ЗХУ-ын зүгээс Афганистанд цэргээ оруулсан нь тухайн үеийн гол өрсөлдөгч болох АНУ-ын хувьд даруйхан сөрөг арга хэмжээ авах шаардлага гарсан бөгөөд АНУ-н зүгээс ЗХУ-ын эсрэг цэрэг дайны болоод эдийн засгийн хэд хэдэн нууц арга хэмжээ авч явуулсны нэг нь"Сауди Арабын газрын тосны зэвсэг"-ийг хэрэглэсэн эдийн засгийн сөрөг арга хэмээ байсан юм. Барууны болон Оросын судлаачид, эрдэмтдийн үзэж буйгаар 1985 оноос АНУ-н ерөнхийлөгч Рейганы засгийн газраас газрын тосны гол үйлдвэрлэгч Сауди Арабтай нууц тохиролцоонд хүрч, газрын тосны үйлдвэрлэлийг ихээр нэмэгдүүлж олон улсын зах дээрхи газрын тосны үнийг унагах ажиллагаа явуулсан аж. ЗХУ-ын хувьд гадагшаа экпортанд гаргаж валют олж ирдэг бараа нь ердөө газрын тос, байгалийн хий, алт, алмаз гэх цөөн тооны байгалийн баялаг төдийхнөөр хязгаарлагддаг байсан бөгөөд үүн дундаа газрын тосны экпорт нь голлох байр суурийг эзэлдэг байсан нь тун эмзэг цэг нь байсан юм. "Сауди Арабын газрын тосны зэвсэг" нууц ажиллагаа үр дүнгээ даруйхан өгч эхэлсэн бөгөөд баррел нь $100 доллар байсан газрын тосны үнэ цөөн хэдэн сарын дотор $33 доллар болтлоо буурч, улмаар 1986 оны сүүлээр $16 доллар болтлоо унасан нь газрын тосны экспортоос хараат байдаг ЗХУ-ын эдийн засагт хүчтэй цохилт болж төлбөрийн тэнцлийг алдагдуулан гүн хямралыг эхлүүлсэн юм.  Газрын тосны үнийн уналтаас үүдсэн нэгэн давхар цохилт орж ирсэн нь ЗХУ-ын мөнгөн тэмэгт болох рублийн ханшийн уналт байсан юм. Ийнхүү 1985 онд зохиомол хэлбэрээр уналтанд орж дараачийн арав гаруй жилдээ $30 доллараас дээш өсөөгүй газрын тосны үнэ, энэ уналтаас үүдсэн рублийн ханшийн уналт гэх санхүүгийн салбарт  учирсан хоёр бэрхшээл нь ЗХУ-ыг улс төр, эдийн засгийн гүн хямралд оруулж улмаар нуран унахад голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
АНУ болоод ЗХУ-ын хоорондын зөрчил, тэмцэл, "газрын тосны зэвсэг"-ийн түүх товчхондоо ийм байж, тэгвэл өнгөрсөн жилээс хурцдан улмаар ил далд зэвсэгт мөргөлдөөний хэмжээнд хүрсэн Орос, Украйны хоорондын зөрчлийн улмаас АНУ тэргүүтэй барууны улсуудын зүгээс Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч эхэлсэн бөгөөд энэ нь үнэндээ бодит үр дүнгээ өгөхгүй байна. Барууны орнуудаас Орос руу экспортолдог бяслаг, лаазалсан мах, дарс, цөцгий, ургамлын тос төдийхөндөө хориг тавьсанаар, цөөн тооны төрийн түшмэдүүд, бизнесменүүдийн баруун руу зорчих эрхийг хязгаарласнаар Оросын эдийн засгийг хямруулна гэвэл худал гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн барууныхан Газпром компанийн эсрэг хориг арга хэмжээ аваагүй нь өөрсдөө Газпромын байгалийн хийнээс ихээхэн хараат болсны илрэл.
Гэвч барууныхны зүгээс Оросын эсрэг авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээсээ хамгийн их найдвар тавьж байсан нь Роснефьт, Лукойл, Транснефьт, Газпромнефть зэрэг улсын өмч гололсон газрын тосны томоохон үйлдвэрүүд болоод Банк Россия зэрэг Оросын санхүүгийн салбарын гол тоглогч нарыг онилсон хориг байсан юм. Энэ нь Оросын эдийн засгийн тулгуур салбарын голлох тоглогч нар болоод Путины ойр дотныхон болоод түүний шууд хамаарлын бүсэд цохилт хийх гэсэн оролдлого байжээ. Хэдийгээр барууны хэвлэл мэдээллээр Оросын эсрэг авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнүүд нь үр дүнгээ өгч байна, гадаадын хөрөнгө оруулалт эрс дундарлаа, бизнес Оросоос зугтаж байна, Оросын эдийн засаг уналтанд орж байна гэх мэдээлүүд үргэлж цацагдаж буй ч энэ нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байгаа юм.
Барууныхны авсан хориг арга хэмжээний улмаас Оросын эдийн засаг үнэхээр хямраад байгаа гэж үү?  Тэгвэл тун саяхан буюу 10 сарын 11-нд нийтлэгдсэн Оросын эдийн засгийн 3-р улирлын тайланд бидний ярьж буй сэдэвтэй гол ач холбогдолтой ямар мэдээллүүд дурдагдсан байгааг шинжилж үзэцгээе.
Энэ 3-р улирлын байдлаар Оросоос гадагшилсан капиталын урсгал 13 тэрбум доллар байгаа нь өнгөрсөн 2-р улиралд гадагшилсан 23 тэрбум доллартай харьцуулбал даруй 10 тэрбумаар буурсан үзүүлэлт бөгөөд мөн цаашид буух хандлагатай байгаа нь чухамдаа Оросоос гарч буй хөрөнгийн урсгал саарч Оросын дотоодын зах зээл дэх итгэл эргэн бий болж буйн шинж юм.
Мөн төлбөрийн тэнцэл нь нэмэх үзүүлэлттэй гарсан тухайлбал эдийн засагчидын тооцоолж байсан 8.8 тэрбум доллараас  давж 11.4 тэрбум долларын авлагатай байгаа нь зөвхөн эдийн засгийн төлбөрийин чадвар төдийгүй, суурь нөөц бололцоо сайн байгаагийн нэгэн илрэл юм.
3-р улиралд ерөнхийлөгч Путин 52.8 тэрбум долларын гадаад өрийн төлбөрийг гүйцээсэн нь мөн эдийн засгийн чадавхи өндөр, гадаад валютын хангалттай нөөц байгааг илтгээд зогсоогүй, Оросууд АНУ-ын доллараас татгалзах явдлаа эрчимжүүлж байгаа хэрэг гэж үзэж болох юм.
Энэхүү 3-р улирлын тайланд дурдагдсан мэдээллүүдэд хийсэн дүгнэлтээс  үзхэд Оросын эдийн засгийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүд нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа нь харагдаж байна. Мөн барууны бие даасан, хараат бус судлаачдын зүгээс хориг арга хэмжээ нь үр дүнгээ өгөхгүй байгаа талаар нухацтай хэлэлцэж байгаа бөгөөд, энэ асуудал Оросуудыг өвтгөх биш харин өөрсдийгөө өвтгөх асуудал болж хувирах бий дээ гэсэн сануулгыг өгсөөр байгааг энд дурдах нь зүйтэй.Ямартай ч Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээнүүд нь барууныхны хүлээлтийг бий болгоод байсан тийм сөрөг үр дагаварыг тухайлбал Оросын эдийин засгийг өвдөг дээр нь сөхрүүлж чадсангүй, чадах ч үгүй дүр төрх харагдаж байна.
Орос, Украйн хэмээх ахан дүү улсуудын хоорондын зөрчил нь үнэндээ холоос шидсэн чулуу байж болох бөгөөд барууныхны зүгээс Оросын эсрэг явуулах явуулгын зүгээр нэг шалтаг нь л байсан юм гэж үзэх шинжээчдийг шууд үгүйсгэх аргагүй. Оросын эсрэг, гэхдээ яг үнэндээ хүчирхэг удирдагч Путины эсрэг авсанявуулгууд нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа ийм нөхцөлд АНУ хуучин сонгодог арга болох "Сауди Арабын газрын тосны зэвсэг" хэмээх зэвсгээ хэрэглэж эхэлсэн гэх мэдээг олон улсын шинжээчдээс гаргаад байна. Шинжээчидийн үзэж буйгаар барууныхан өнөөг хүртэл дэлхийн газрын тосны зах зээл дээр голлох тоглогч хэвээр байгаа Сауди Араб тэргүүтэй OPEC-ийн улсуудтай нууц тохиролцоо хийж газрын тосны үнийг буулгах ажиллагаа явуулж байж магадгүй байгаа аж. Энэ нь саяхныг болтол олон жилийн турш тогтвортойгоор баррел нь $100 доллар байсан газрын тос ойрын хоёр, гурван сарын дотор $88-$90 болж буурсантай холбоотой бөгөөд шинжээчидийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Ямартай ч газрын тосны үнийн уналтыг жам горимоороо яваа зах зээлийн зохицуулалт гэж үзэхгүй байгаа хүмүүс олон байгаа юм.

Гэвч Оросууд нэг суманд хоёр оногдохгүй

Оросууд нэг суманд хоёр оногдохгүй, угаасаа ч туршлагатай аваргыг нэг мэхээр хоёр дараалан унагаах боломжгүй байдаг, энэ удаа АНУ-ын зүгээс Оросуудын эсрэг явуулж эхэлсэн байж болзошгүй "газрын тосны зэвсэг" тактик нь Оросыг унагах бус харин бусад улсуудыг барууныхны эсрэг нэгдэхэд чиглэсэн арга хэмжээ болж болзошгүй байна. Хэрэвээ нөхцөл байдал тэгэж эргэвэл Монголчууд бидний ярьдаг "мэхт мэхэндээ" гэдгийн үлгэр л болох бий дээ.
Барууныхны зүгээс авч буй Оросын эсрэг хориг арга хэмжээ нь барууныхныг өөрсдийг нь илүүтэй хохироох гурван үндсэн нөхцөл бүрэлдээд байгаа юм. Үүнд:
1. Оросууд барууныхны гол зэвсэг болсон доллараас өөрсдийгөө ангижруулах явдлаа түргэсгэж эхэлсэн нь дээр дурдсан доллараар хадгалагдаж байсан гадаад өрөө яаралтай дарж эхэлсэн, гадаад валютын нөөцдөө Хятадын юаньийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлэх болсноос тодорхой харагдаж байна. Мөн үүнтэй уялдаад бусад улсууд, үүн дундаа АНУ-ын үнэнч андууд нь ч доллараас татгалзаж эхлэх хандлага гаргаж эхэлсэн байна. Тухайлбал Өмнөд Солонгос өнгөрсөн онд 13% байсан юаньийн нөөцөө нэмэгдүүлж энэ жил 23 хувь болгосон нь нэгийг хэлж буй хэрэг юм. Долларын хувьд дэлхийн гол валют хэвээр буй ч өмнөх шигээ тийм найдвартай байр суурь үгүй байна. Гэхдээ зарим улс орнууд доллараас татгалзаж эхэлж байгаа нь долларын эсрэг зогсч буй БРИКС тэргүүтэй орнуудын нөлөө их буй гэдэгт эргэлэх хэрэггүй юм. Энэ бол долларын байр суурийг ганхуулах ажиллагааны зөвхөн нэг хэсэг.
 2. Оросууд зөвхөн газрын тосноос хамааралтай байх, мөн эдийн засгийн хувьд барууны улсуудаас хамааралтай эрсдлээсээ салах ажиллагаандаа шаргуухан орсон нь Хятад болон бусад найрсаг харьцаатай орнуудтай байгалийн хийн болон газрын тосны нийлүүлэлтийн асар том гэрээнүүдийг байгуулснаас харж болно. Оросуудыг эдийн засгийн хоригоор шийтгэх гэсэн оролдлого нь Оросын харьцангуй хямд болоод найдвартай газрын тос, байгалийн хийнээс ихээхэн хамааралтай байх болсон барууны зарим улсууд болон тэдний ойрын холбоотнуудад илүүтэй хохирол учруулах болж барууныхны дунд өөр хоорондын зөрчлийг өдөөх болсон.
3. Уламжлалт бус аргаар олборлосон (shale oil хэлбэрээр олборлосон эс бол зохиомол аргаар) газрын тос нь хойд Амеркт л гэхэд газарзүйн байрлалаасаа хамаараад нийт олборлолтын 4-11 хувийг  эзэлж байгаа нь эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэсэн үг. Уламжлалт бус аргаар газрын тос олборох нь нэн өндөр өртөгтэй байдаг талаар би дээр дурдсдан, хэрэв олон улсын зах дээрхи газрын тосны үнэ одоо байгаа 88-90 доллараас доош унавал барууныхны үүн дундаа хойт Амеркийн газрын тосны зах зээлийн 11 хувь  хүртэлх хувийг бүрдүүлдэг энэ бизнес зардлаа дийлэхгүй бас унана гэсэн үг. Өөрөөр хэлбэл барууныхны хувьд газрын тосны үнийг хуйвалдааны замаар зохиомлоор унагавал Оросыг бус харин өөрсдийгөө илүүтэй хохироох боломжтой гэсэн үг.
Олон улсын тавцанд хэт түрэмгий, эрээ цээргүй үйл ажиллагаа явуулах болсон АНУ тэргүүтэй барууныхныг хазаарлан зогсоох хэтийн зорилго бүхий бусад улс орнуудын нэгдэл аль хэдийн бий болоод байсан бөгөөд үүнд БРИКС-ын (Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) орнуудын санхүү эдийн засгийн нэгдэл нь чухал үүрэг хүлээж байгаа юм. БРИКС-г санаачлагч улсуудын нэгнийхээ хувьд Орос энэ нэгдэлд ихээхэн найдвар тавьж буй юм. Өөрөөр хэлбэл алсын хараатай Оросууд барууныхнаас эрт орой хэзээ нэгэн цагт тэднийг чиглэн ирэх эдийн засгийн ил далд цохилтуудад аль хэдийн бэлтгэлтэй байсан гэсэн үг.
Ямартай ч барууныхны хувьд эдийн засгийн хоригууд нь Оросуудыг өвдөглүүлж чадсангүй, аль хэдийн эхлүүлсэн байж болзошгүй "газрын тосны зэвсэг" нууц ажиллагаа нь ч амжилтанд хүрнэ гэдэг нь тун эргэлзээтэй байна. Барууныхны зүгээс Оросын эсрэг ил далдаар явуулж буй энэхүү ажиллагаанууд нь Оросыг биш харин өөрсдийг нь илүү өвтгөх хохироохүр дагавартай байж ч болно. Ямартай ч Орос, Хятад зэрэг барууныхны улс төр эдийн засгийн түрэмгийллийг сөрөн зогсож буй орнуудын нэгдэн нягтрах явдлыг түргэсгэлээ гэж үзэж болно.
Мэдээж зарим нэг уншигчид маань Америк, Оросын эдийн засгийн сөргөлдөөн, газрын тосны үнэ, худалдааны хориг ер бидэнд, Монголд ямар хамаатай юм бэ гэж асуух байх л даа. Манай хоёр хөрш болох, Орос, Хятадын түншлэл, БРИКС-ийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, төлөвлөгөө гээд бидэнд шууд буюу шууд бус хамааралтай олон зүйлсийг энд дурдаж болно. Гэвч, хамгийн гол нь бид өдгөө цаг цагаараа байдаггүй гэдгийг санах, цагийн төрх хаашаа эргээд буйг мэдрэх л чухал байна.
                                                               
                                                            

0 Сэтгэгдэл
үхсэн ацаараа дээрэм хииж л баяждаг лалруудшдээ
z tei sanal 1 bna
er n geopolitikiin huvid mongolchuud hund baidald orloodoo oros hyatad 2 evtei baival bidend l mash muu bolnodoo ene 2 daisagnaval bidend ashigtai baisyn odoo yu ch helehev dee USA-n buruu bodlogoos bolj oros hujaatai oirtohoos oor argagui boloh shig baina 50 jiliin daraa yah yum baigaan burhan l medeh baihdaa
АНУ-ын эдийн засаг Цэргийн аж үйлдвэр цогцолбор, банк санхүүгийн луйвар дээр тогтдог юм
noen dollar euro xoeriig udraa barichaad ard ni suuj baidag paund gej mafi tsaraitai yaravgar exemseg taij gyn tsaraitai amidaraad surtsan ulsuud saya SCOTLAND -uudaa bas l xulxidlaa..gexdee britan tarj butarnaa ..canada australi xamgiin tyryynd ni tusgaar bolno..
sain bna.neg iim medee olond xyrex estoi baisiin.usa-chyydiin ynen nyyr tsaraig olond delgex oilguulax xeregtei baina.noen dollar miss euro xoeriin syjrel odoo neg ix xol yavaxgyi..usa-chyyd nileen changa unax bx daa,,gexdee xezee ch ergej bosoxgyigeer shy..ardchilal gesen bag zyysen byx uymniii aluurchidad daanch judag xyn chanar baixgyi odii xyrsen dee..uym eeljtei gejjj..
та энд бичигдсэнийг сайн уншаарай!! Хүний бичсэнийг сайтар уншаад ойлгохгүй бол, яаран коммент бичээд дэмий шүү дээ!
Судалгаа сайтай, сонирхолтой нийтлэл бичсэн байна. Ойрд ийм нийтлэл уншаагүйм байна. Монголчуудад сайн сургамж!
энэ аргыг хятадууд манай нүүрсэн дээр ашиглаж байгаа шүү дээ!! кккк
энэ аргыг хятадууд манай нүүрсэн дээр ашиглаж байгаа шүү дээ!! кккк
ооо та ч бүр үгнүүдийг нь тоолоод! яасан сонин гар вэ? ккккк бүр нэг бүрчлэн тоолсон уу? яагаад тэр вэ? ккккк
Оросын эсрэг хориг нь Оросыг хүчирхэгжүүлж, барууныхан илүү хохирно гэдэг маргашгүй үнэн.
АНУ-ын оролцоо орсон газар бүр сөнөж байгаа биз дээ. Ирак, Лив, Афган, Украйн г.м бүгд л сөнөж байна. Сайн ч муу ч орос бол бидний түшиг тулгуур мөн дөө харж л байгаарай.
Барууныханы хүчирхэг болсон нь бусдын байгалийн баялаг огт биш. Эхнээсээ л үндэслэл нь буруу байхад цааших агуулга дүгнэлт нь буруу байх ойлгомжтой. Тэдний хзчирхэг болсон нь шинжлэх ухаан, техник технологи, үйлдвэржилт, инноваци тэгээд дараа нь банк санхүү, менемент, удирдлагын салбарт хийсэн дэвшил, нээлт ололт шүү дээ.
үхсэн ацаараа дээрэм хииж л баяждаг лалруудшдээ
нийтлэлийг уншлаа Нийтлэлд 2045 үг байна Санаагаа олон давтсан Судлаачийн үгнүүдийг хасахад 1200 гаруй үг хангалттай байна шүү Тэгээд хуучин нийгэм шиг Оросыг дагаж Америкийг эсрэг орилоод хожно гэвэл тэнэг шүү Тэнцвэртэй мэдээлэл Монголд хэрэгтэй болохоос талцсан талын нэгэнд орж мэдээлэлийн хомсдолд орох хэрэггүй ээ
ооо та ч бүр үгнүүдийг нь тоолоод! яасан сонин гар вэ? ккккк бүр нэг бүрчлэн тоолсон уу? яагаад тэр вэ? ккккк
ta ene niitleliig ogt unshij oilgoogui bn
нүүрс дээр энэ аргыг ашиглавал яана. нүүрсээ зарж чадахгүй бол монгол бид хоолгүй л болно гэсэн үг, сайхан нийтлэл байна
энэ аргыг хятадууд манай нүүрсэн дээр ашиглаж байгаа шүү дээ!! кккк
Оросын эдийн засаг үндсэндээ нефть байгалийн шатдаг хийнээс хэт хамааралтай ш дээ.Харин АНУ ын эдийн засаг бараг бүхэлдээ инновац дээр тогтож байна шүү дээ.Тэгээд ч оросууд өөрсдийнхөө хоцрогдол.амжилтгүй азгүй байдгийнхаа шалтгааныг үргэлж гаднаас хайна тэр нь даанч үнэмшилгүй.Тийм сүрхий юм бол өөрсдийгөө өөд татаад улс шиг явахыг нь хэн байг гэсэн юм.
АНУ-ын эдийн засаг Цэргийн аж үйлдвэр цогцолбор, банк санхүүгийн луйвар дээр тогтдог юм
та энд бичигдсэнийг сайн уншаарай!! Хүний бичсэнийг сайтар уншаад ойлгохгүй бол, яаран коммент бичээд дэмий шүү дээ!
энэ аргыг хятадууд манай нүүрсэн дээр ашиглаж байгаа шүү дээ!! кккк
ta ene niitleliig ogt unshij oilgoogui bn
Mongolynhoo tuuhiig medehgui baij delhiin tuuhiig medehgej you baihav dee? odoo boli
Хамгийн их уншсан