Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНХАУЗ төрийн албан хаагчийн өөдөөс хуруу гозойлгож сууна


Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны орон сууцнууд дунд зөвшөөрөлгүй барилга баригдаж байна гэсэн гомдлын дагуу бид газар дээр нь очиж сурвалжиллаа. Далан дээр босгосон уг барилга 10 давхартаа хүртэл баригджээ. Өмнө нь зогсоол байсан газарт ийн барилга барьж байгаа “МонХауз” компанийнхантай утсаар холбогдсон боловч тоймтой хариу өгөлгүй бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Ингээд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяатай уулзаж тодрууллаа,

-Танай хороонд баригдаж байгаа 10 давхар 36 айлын орон сууц зөвшөөрөлгүй гэх юм? 
-Их маргаантай барилга энд баригдаад байна. Нэг, хоёрдугаар давхартаа 120 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулна гэж байна. Уг нь, цэцэрлэгийн стандарт чинь өөр байх ёстой. Яахав иргэдийн дургүйцлийг хүргэхгүйн тулд танайд цэцэрлэг барьж өгнө гээд байгаа бололтой. Бас нэг ноцтой асуудал бол нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг НИТХ баталсан байдаг. Энэ нь дөрөвдүгээр сарын 10- ны өдөр гаргасан журам. Гэтэл дөрөвдүгээр сарын 20-ны өдөр энэ зөвшөөрлийг олгосон байдаг. Уг нь, энэ гаргасан журмынхаа дагуу зөвшөөрөл авах ёстой баймаар. Өнөөдөр иргэдийн оролцоо, иргэдийн дуу хоолой гэж их ярьдаг болсон. Гэтэл манай энэ хавийн иргэдийн саналыг харгалзаж үзээгүй, сонсоогүй байдаг. Иргэдийн 70 хувиас зөвшөөрсөн санал авах ёстой байдаг. Бас энд байшин барих гэж байна гэдэг мэдээллээ энэ компани долоо хоног байршуулах ёстой. Журамд зааснаар барилгын захиалагч нь нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн газраас баталсан зааврын дагуу самбар хийж байршуулна гэсэн байдаг. Гэтэл энэ бүх зүйлийг зөрчсөн. Одоо бараг 11 давхар барилга баригдчихаад байна. 

-Та барилгын захиалагч, гүйцэтгэгчтэй уулзаж ярилцсан уу?

 -Үгүй, бидэнтэй үл ойлголцож байна. Чи хэн бэ л гэсэн маягаар харилцдаг. Манай нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байж чамд хэлнэ гэж юу байдаг юм, чи ер нь юу юм хэмээн нутгийн удирдлагыг доромжилж сууна. 
-Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, бичиг баримтыг нь та үзсэн үү? 
-2012 онд нийслэлээс Ц.Сандуй дарга өгсөн газар эзэмшүүлэх гэрчилгээ байсан. Өмнөх засгийн үеийн хууль зөрчсөн юмны нэг нь энэ. Гэрчилгээ дээр нь 400 м/кв гэж байгаа биз. Гэтэл нөгөө барилга маань 16х16 м/кв гэсэн харьцаатай баригдчихсан. Мөн үйлчилгээний төвтэй орон сууц гэчихээд яагаад цэцэрлэг бариад байгааг ойлгохгүй байна. 400 метр квадрат гэдэг чинь урт өргөн нь 20 метр л биз дээ. Гэтэл 16х16 гэсэн талбай дээр ёотон шиг юм барьчихсан. Ийм жижигхэн талбай дээр 10 давхар өндөр барилга барьчихлаа. 

-Урьд нь энэ талбай дээр юу байсан юм бэ? 

-Энэ бол манай ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай. Тэгтэл нийтийн эзэмшлийн талбайд эсвэл зам дээр машины зогсоол хийх гээд байгаа юм уу гэхээс өөр үг алга. Яагаад энэ барилга барих зөвшөөрлийг олгосныг ойлгохгүй байна. 

-Зөвшөөрөл олгосон хүмүүс нь тэгээд газар дээр нь ирж үзсэн юм болов уу

-Ер нь, төрийн байгууллагын түшмэдүүд өрөөнөөсөөгарч ажлаа хийх ёстой. Газар дээр нь ирж энд барилга барьж болох уу, үгүй юу гэдгийг үзэх хэрэгтэй. Өрөө тасалгаанд л сугаад гарын үсэг зурдгийн гай. 

-Таны хувьд ямар арга хэмжээ аваад байна. Тухайлбал дүүрэг, нийслэлд энэ талаар гомдол санал хүргүүлсэн үү? 

-Дүүрэг бол яг над шиг тэмцээд л байгаа. Компанид нь шаардлага хүргүүлсэн. Хорооны Засаг дарга ганцаараа хүч хүрэхгүй байна л даа. Дүүрэгтэйгээ ярьж байна. Гэхдээ л арга мухардаад сууна. Арай л дэндүү элдэв янзаар доромжлоод байж байдаг. Би шаардах бичиг өгсөн. Даанч хүлээж авах хүн байхгүй. Шаардах бичгийн дагуу албан ёсоор бичиг баримтаа авч ирээд уулзаад ярина гэж байхгүй. Нийслэл зөвшөөрөлгүй барилга гэхээр манай энийг л гэдэг юм. Тэгээд ирж хардаггүй. 

-Захирал нь ямар хүн байдаг юм бэ, та огт уулзаж ярилцаагүй хэрэг үү? 

-Эмэгтэй хүн байдаг гэсэн. Би ер нь уулзаж байгаа ч үгүй, хараа ч үгүй. Ихээхэн ганцаардаж байна, алуулж ч магадгүй байх. Хууль бус, улайрчихсан хүмүүс юу ч хийж мэднэ. Сая дээрээс шуудайтай юм шидэж байна, элс юм уу. Та нарын өмнөхөн ТВ9 телевизийнхэн ирэхэд дээрээс юм шидээд байна билээ. Зайлаач хүний мууд дуртай юмнууд л гэнэ. Дүүргийн хэдэн мэргэжилтнүүд маань ирлээ гээд хүн ч гэж тоохгүй байгаа юм чинь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан