Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аргаа барсан Алтан сайд ах намтайгаа ”энгэр зөрүүлэв” үү

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа л Ерөнхий сайдаасаа эхлээд л цагаан бээлийгээр гараа гоёсон сайдууд энд тэнд тууз хайчлан харайлгацгааж ёстой л ажлыг бужигнуулж өгч байгаа дүр зураг хэвлэлээр дүүрсэн. Гэвч энэ ажлууд нь амжилт дагуулсангүй ээ. АН дотроо хагаралдаж засгийн тэргүүн сайдуудаа удирдаж ажлаа явуулж чадахгүй гэдэг нь хэн бүхэнд илт болоодохов.

Шинэчлэлийн засгийн газрын кабнетыг хамгийн эхлээд АН доторх хүчтэй фракц МоАХ-ны дарга Х.Баттулга Ерөнхийлөгчийн санааг гүйцэлдүүлж давхар дээлнээсээ татгалзаж засгаас гарсан юм. Гэхдээ энэ засгийн газрын үед ажил хийж урагшлахгүй нь байна гэдгээр суудлаасаа татгалзах үеэрээ хэвлэл мэдээллээр ярьж байсан удаатай.

Хэрэггүй олон яам байгуулсан засаг ч олны ам хэл, сөрөг хүчний хүчтэй шахаанд орсон ч бид зөв зүйтэй явна гэж зүтгэсээр унаж яваа эдийн засгаа сэргээхээр "ЭЗЭН-100" амлалт авсан. Харамсалтай нь тэдний ажил талаар болж засгийн газрын амалсан хугацаанд эдийн засаг эрчимжих нь байтугай улам ч доройтож ард түмэн амаараа шороо үмхэх нь холгүй байна.

Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудлаасаа ховхрохгүйн тулд "галын шугаманд" мөр зэрэгцэн явсан сайд нараа жийж эхэллээ. Тэгэхдээ Засгийн газрын бүтцийг өөрчлөх гэж байгаагаа дуулгасан юм. Гэнэт ухаан орсон сайдын хийж байгаа ажил гэхдээ явж явж МАНАН-гийн засгийн газрын бүтцийг хуулбарласан хэлбэртэй. Тэгэхээр мань хүний толгойд багтаад байсан шинэчлэлээсээ няцсан нь илт гэлтэй. Ингээд л засаг бүтцээн өөрчилж дээр нь Ерөнхийлөгчийн хэлснээр давхар дээлээс татгалзахаар болоод байх шиг байна.

Түүн дээр УИХ-д суудалтай гурван намын 28 гишүүд хамтарч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг гаргалаа. Тэд Ерөнхий сайдыг огцруулах болсон шалтгаанаа Нэгдүгээрт, Монгол Улс нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болсноор ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж, ингэснээр Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хоёрдугаарт, Засгийн газар улсын нэгдсэн төсвөө тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр тасарсан. Гуравдугаарт, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн “Эзэн-100" хөтөлбөр цаг хожих арга, улс төрийн шоу болоод дууссан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж доройтуулж, үнэ ханшийн хямралыг улам гааруулсан. Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдын төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой зөрчил байгаа талаар мэдээллэсэн. Гэхдээ УИХ-ын тогтоолын төсөлд сөрөг хүчин МАН-ын 26 гишүүнээс гадна УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар нэгдэж гарын үсэг зурсан нь ч багагүй шуугиан дагуулаад байгаа юм.

Засгийн газар ганхаж ирэх яг энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр эмнэлгээсээ чөлөө авч ирлээ. Тэрээр амин хувийн ажилтай ирсэн мэт өнгөн дээрээ ярьж байсан ч зарим хэвлэлээр Ерөнхий сайдын "урилгаар" ирсэн гэж шуугиж байсан. Энэ нь ч удалгүй нотлогдов.
Учир нь Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээ гээчийг байгуулж улстөрийн тэр дундаа Засгийн газрын хүрээлэлд Н.Энхбаярын эрх мэдлийг оруулж ирлээ. Эгзэгтэй энэ үед улстөрийн том тоглогчийн нөөлөгт орсон Ерөнхий сайд гарын үсэг зурах үеэрээ:
-Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө шударга ёсыг төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд манай хоёр нам Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан хоёр жил дахь жилдээ ажиллаж байна. Тодорхой ажлууд хийж чадлаа. Ирэх хоёр жилд олсон амжилтаа улам бататгаж ажиллахаар гэрээгээ шинэчлэн байгуулж байгаа нь Монголд улс төрийн намууд хамтарч улс орныхоо хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахын бодит жишээг үзүүлж байна. Манай Засгийн газарт Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам хамтарч ажиллаж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх болно гэсэн. Гэвч мань хүний хэлснээр засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөөд байхад бас л ойлгож ухаарахгүй яваа нь илт.

Цаашид Н.Энхбаярын "ивээлд орсон" Шинэчлэлийн засгийн дараах алхам юу бол гэдгийг л харах үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан