Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Равдандорж: Мал хорогдсон зүйлгүй

Сэлэнгэ аймагт цасаар шуурч, мал хорогдсон тухай нутгийн иргэд мэдээлж байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Равдандоржоос тодрууллаа.

-Сэлэнгэ аймагт цаг агаар нэлээд хүндэрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Яг өнөөдрийн тухайд бол хүндэрсэн зүйлгүй. Өчигдөр нойтон цас орсон. Энэ үед замын үзэгдэх орчин хязгаарлагдаж, зарим нэг замд хүндэрэл гарсан. Гэхдээ ямар нэгэн осол аваар болоогүй.
-Цас орж шуурсны улмаас мал хорогдож байна. Малчид малаа бэлчээхэд боломжгүй байна гэж байсан?
-Мал бэлчих боломжгүй болтлоо шуураагүй ээ. Зарим айл өрхөд цөөн тооны мал хорогдсон гэсэн мэдээлэл ирж байна. Яахав, ядруу орсон мал л хорогдож байгаа байх. Эцсийн байдлаар хэдэн суманд төчнөөн мал хорогдлоо гэсэн мэдээлэл нэгтгэгдээгүй байгаа. Сумын Засаг дарга нар мэдээллээ өгөх ёстой. Гэхдээ сүйдтэй их мал хорогдоогүй.
-Түймэр бүрэн унтарсан уу. Энэ жил Сэлэнгэ аймагт нэлээд түймэр гарсан гэсэн мэдээлэл өгч байсан?
-Энэ оны байдлаар есөн түймэр гарсан. Үүний тав нь ОХУ-аас, нэг нь Булган аймгийн нутгаас орж ирсэн. Гурав нь аймгийн нутаг дэвсгэрт гарсан. Үүнийг бүрэн унтраасан. Одоогоор түймэргүй.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан