Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Торгуулийн картад цагаан карт нэмж оруулахыг санал болгов

Хөл бөмбөгийн тэмцээний торгуулийн картад цагаан карт оруулах, мөн тэмцээний үеэр солионы хүнийг нэмж хоёр болгохыг Европын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч /УЕФА/ Мишель Платини санаачилжээ. Ийм саналыг Платини “Хөл бөмбөгийн тухай ярилцъя”  /“Let"s Talk Football”/ номондоо дурдсан байна. Түүний ном 10 дугаар сарын 16-нд худалдаанд гарчээ.

Шар, улаанаас гадна тоглогчийг тодорхой хугацаанд жишээ нь, 10 минут талбайг орхихоор торгодог цагаан карт оруулж болно гэж тэрбээр үзэж байгаа аж. Түүнчлэн тэмцээний үеэр солионы хүнийг нэмж хоёр болгохыг УЕФА-гийн тэргүүн дэмжсэн байна. “Алтан бөмбөг” шагналыг гурван удаа хүртсэн тэрбээр цагаан карт болон солионы хүний тооноос гадна, шүүгч болон хөндлөнгийн шүүгчийг томилохдоо насны хязгаар тогтоохыг өөрчилж, дадлага туршлага, бие бялдрын бэлтгэлийг харгалзахыг санал болгожээ.

2015 оны тавдугаар сард Швейцарийн Цюрих хотод болох Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ Платини наймдугаар сарын 28-нд мэдэгдсэн юм. Ийм шийдвэр гаргаснаа тэрбээр хөл бөмбөгт ойр байх хүсэлтэйгээ холбон тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан