Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны аравдугаар сарын 18
Тендер шалгаруулалтын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газрын барилга байгууламжийн хөрөнгийн даатгалын үйлчилгээг үзүүлэх  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ИНЕГ/ТББ/Ү-18/14        

Иргэний нисэхийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Иргэний нисэхийн ерөнхий газрын барилга байгууламжийн хөрөнгийн даатгалын үйлчилгээг үзүүлэх  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно./ ИНЕГ. Худалдаа Хөгжлийн Банк № 499133504/.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 5,0 тэрбум төгрөгөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 10,0 тэрбум төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “шаардлагатай”
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2%-тай дүйцэхүйц төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014оны аованнэгдүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 15 цаг 00 минутаас нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот.Буянт-Ухаа,
Иргэний нисэхийн ерөнхий газар,
108 тоот өрөө. Утас/Факс: 282116

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан