Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д Монгол Улсыг сурталчилав

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ “Монголыг танилцуулах” аяны хүрээнд Америкийн аялагч Карен Холвег, Жон МакКомб нартай хамтран энэ сарын 15-ны өдөр Монгол Улсыг суратлчилах арга хэмжээ зохиов.

Элчин сайд Б.Алтангэрэл аялагчдыг танилцуулж, хүрэлцэн ирсэн зочдод  талархал илэрхийлэв. Аялагч Жон, Карен нар манай улсаар сар орчим 5000 гаруй км аялсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн танилцуулга хийж, уулзалтад оролцогсдыг жуулчлан очихыг уриалсан бөгөөд Монгол Улсын түүх, соёл, нийгэм, аж байдлын талаар тэдний хийсэн танилцуулга жуулчдын сэтгэлийг татахуйц боллоо гэж оролцогчид талархав.

Уг арга хэмжээнд Америкийн төр, засгийн байгууллагын Монголын асуудал эрхэлсэн ажилтнууд, "National Geographic" сэтгүүл, Энх тайвны корпус, хувь хүмүүсийн 60 шахам төлөөлөл оролцов.  Мөн ирсэн зочдыг Монгол үндэсний хоол цайны дээжээр дайлж, сурталчилгааны материал тараав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан