Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нисгэгчид ажил хаяснаас Lufthansa 1450 нислэгээ таслахад хүрээд байна


Германы агаарын тээврийн Lufthansa компанийн Airbus 320 и Boeing 737s онгоцны нисгэгчид хоёр өдрийн хугацаагаар ажил хаясантай Vereinigung Cockpit-ийн нисгэгчид нийллээ хэмээн тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдлээ. Ажил хаялт орон нутгийн цагаар даваа гарагийн  11,00 цагаас эхэлж мягмар гарагийн 21,59 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Нисгэгчид тэтгэвэрт гарах насыг наашлуулах гэж ийн ажил хаян тэмцэж байгаа юм байна. Нисгэгчдийн тэтгэвэрт гарах нас өмнө нь 55 байгаад  60 нас хүртлээ шилжилтийн үеийн цалинтай ажиллаж болдог байжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд нисгэгчид долоон удаа ажил хаян тэмцэж байгаа болов чудирдлагатайгаа зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа юм.
Ингэснээр германы агаарын тээврийн энэ компани 1450 нислэгээ өөрчлөхөд хүрч 200 орчим зорчигчоо хүнд байдалд оруулахад хүрээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан