Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Балхжавын дуунууд 16 дахь жилдээ эгшиглэнэ

УГЗ, Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 16 дахь жилдээ болох гэж байна.

 ТоглолтодТөрийн Соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Ариунаа, Б.Сарантуяа, Х.Лхагвасүрэн, СТА С.Наран, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, СТА Баярцэцэг, дуучин Д.Отгонжаргал, “Sweeytmotion”, “Гурван охин хамтлаг”, "Моtive" хамтлагийн дуучин Т.Ганбаатар, ОХУ-ын дуучин Влада Комлева, "Universe best songs" наадмын Гран При шагналтан Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, Улсын Филармонийн гоцлол дуучин “Universe best songs” наадмын шилдэг оролцогч П.Өнөржаргал, СТА дуучин Т.Амина, МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, МУГЖ Уранчимэг, СТА жүжигчин Э.Гантулга, СТА хөтлөгч П.Одгэрэл, Улсын Филармоний “Баян-Монгол” чуулга, ҮДБЭЧ бүрэн бүрэлдэхүүнээрээ, Бүжгийн “Аймар” продакшн тус тус оролцох юм. Тоглолтод кино, жүжгийн дуунаас гадна дуу болон хөгжмийн 30 гаруй бүтээл эгшиглэх аж. Мөн хөгжмийн зохиолчийн шинээр гаргасан бүтээлүүд багтжээ.

Тоглолт энэ сарын 23-25-нд Улаанбаатар паласын концертийн их танхимд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан