Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу ажиллаж байна


Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр МАХН-тай хамтран ажиллах гэрээний талаар албан ёсоор мэдэгдэл хийлээ. Түүнтэй хамт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь ирсэн байв.
Ардчилсан намын даргын тайлбар 2012 оны сонгуулийн дараах үр дүнгээс эхэлсэн юм.

2012 оны УИХ-ын сонгуу­лийн дараа АН олонхи болж чадаагүй ч олон суудал авсан учир намуудтай хам­тарч засгийн эрхийг авах шийд­вэрийг Үндэсний зөвлөл­дөх хорооныхон хуралдаанаар гаргаж. АН МАХН, МҮАН, ИЗНН гэсэн дөрвөн намтай хамтарсан. Хоёр жил гаруй ажил­лаад Засгийн газарт бүт­цийн өөрчлөлт оруулсан учраас хамтран ажиллаж бай­гаа намуудтайгаа ярилц­сан байна.
Бүтцийн өөрчлөлт гэрээг засахад нөлөөлсөн учраас МАХН, МҮАН, ИЗНН-тай ярилцахаар болж. Гэхдээ өнгөрсөн хавар МАХН-аас гэрээгээ өөрчлөх санал тавьж, гурван асуудлыг хөндсөн гэнэ. Эхлээд, Засгийн газарт хамтрагчийн хувьд нэг намын гишүүн нь нөгөө улс төрийн хүчний сайдыг огцруулах асуудал оруулахыг гэрээндээ нарийн тусгахаар тохиролцож. Энэ бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль­зүйн сайд Х.Тэмүүжинг огцруу­лах асуудал өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын даргад өргөн барьж байсан. Үүнээс болж О.Баасанхүү гишүүнийг намаасаа нэлээд жавтий хүртсэн тухай мэдээлэл багагүй гарч байсан. Сар гаруй УИХ-аар хэлэлцүүлэх гэж хаалттай хуралдаан хэдэн­тээ хийсний дараа асууд­лаа О.Баасанхүү гишүүн татаж авсан. Үүнээс хойш МАХН АН-тай урт хугацааны гэрээ хийхээр болсон талаар хэвлэлээр мэдээлэл түгсэн.
Дараагийн санал нь бүтцийн өөрчлөлт хийлээ гэхэд эвслийн болон намуу­дын квотыг хадгалах талаар гэрээнд оруулах юм байна.

“Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХН, МҮАН-ын хувьд тун чухал заалт. МҮАН-аас санал болгосон Н.Батцэрэгийн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилуулахыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгааг энэ заалтаар аргалж мэдэхээр байгаа.

Намуудын боловсон хүчнийг бусад нь дэмжиж ажиллах нь гуравдахь өөрчлөлт аж. Засагт хамтарсан намуудыг харилцан бусад улс төрийн хүчний боловсон хүчнийг дэмжих утгатай заалт бололтой. Үүнийг АН, МАХН-тай нэгдэж байгаагаас ялгаагүй хэмээн тайлбарлах нь ч байна.

Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг “2014 оны тавдугаар сарын 28-нд АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад улс  төрийн намуудтай хийсэн гэрээнд өөрчлөлт оруулах талаар ярилцсан. Ерөнхий бодлогоо Үндэсний зөвлөлдөх хороогоор ярьж ойлголцсон учраас Гүйцэтгэх зөвлөл хуралдаад тогтоол гаргасан. 2012 онд Үндэсний зөвлөлдөх хороо намуудтай хамтарч ажиллах ерөнхий бодлогоо гаргачихсан. МАН-тай хамтрах эсвэл бусад намуудтай нь нийлж засаг байгуулах хоёр сонголт байж. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, бусад удирдлагууд 21 аймаг, 80 суманд, есөн дүүрэгт ажиллаж гишүүдийнхээ саналыг сонсоход МАН-тай хамтарч засгийн эрх барьж болохгүй гэдгийг намын гишүүд маань хэлсэн. 2012 оны долдугаар сарын 12-нд ҮЗХ-гоор тунхагласан гэрээг өөрчлөх шаардлага гарсан. Тийм тохиолдолд ҮЗХ хуралдах шаардлагатай. ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу ажиллаж байна” гэж тайлбарлалаа.
МАХН-тай АН-ын байгуулсан гэрээг буруу талаас нь тайлбарлаж байгаа учраас зөв ойлголт өгөх чухал гэж байлаа. Гэрээний нэгдүгээр заалтаар сонгуульд хамтрах гэдгийг зөвхөн УИХ-ын сонгуулиар МАХН-тай цаашдаа түншлэл болж оролцох. УИХ-ын сонгуультай уялдуулах замаар оролцох гэдгээ эвсэл болох, хамтарч орох зэргийг ҮЗХ-гоор шийднэ гэж заажээ. Хоёрдугаар заалтаар Эвсэл болох эсэхийг тухайн үедээ шийдэх гэнэ. Нэг намаас нэр дэвшүүлэхдээ нөгөө намынхаа саналыг хуваахгүй гэсэн заалтыг ямар байдлаар зохицуулж болохыг мөн л ҮЗХ шийдэх аж. УИХ-д суудалтай намуудын санхүүжилтийг улсын төсвөөс гаргуулдаг байхыг Улс төрийн намуудын тухай хуулиар зохицуулахыг МАХН, АН-ын хамтын ажиллагааны гэрээнд тусгасан юм.

Энэ бол зөвхөн МАХН-тай хийж байгаа гэрээ биш Засгийн газарт хамтарч буйн хувьд МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцаж, үндсэндээ тохиролцсон гэлээ. Харин ирэх бямба гарагт ИЗНН хуралдаж энэ асуудлыг хэлэлцэнэ гэдгээ намын дарга С.Оюун хэлсэн байна.

МАХН-тай хийсэн гэрээг зөвшөөрч, эрх өгсөн Гүйцэтгэх зөвлөлд хэн хэн багтдаг талаар АН-аас тодруулсан боловч нууц байдаг нэрс гэв. Ямар ч байсан 21 аймгийн төлөөлөл, есөн дүүргийн төлөөлөл,  намын генсек, намын дарга Гүйцэтгэх зөвлөлийг бүрдүүдэг юм байна. УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, гэх мэтчлэн албан тушаалаараа Гүйцэтгэх зөвлөлд багтдаг байж таарна. Гэвч энэ гэрээг хэлэлцсэн хуралд чухам хэн хэн оролцсон нь тодорхой бус байгаа юм. Яагаад гэвэл шинэчлэгдсэн Гүйцэтгэх зөвлөлийн 32 гишүүний нэ­рийг АН-ынхан нууцаллаа. Уг нь хамгийн хаалттай гэгддэг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн нэр хүртэл ил байдагсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн нэр гэдэг төрийн нууцын хэмжээнд очсон бололтой.   

0 Сэтгэгдэл
Irgediin amidral yagad 12 onoos hoish ingej suirch bgan boldoo.ene yamar neg gadnii bodlogo yavad bnu! Yagad ouyo tolgoi tavan tolgoi uul uurhai barilgin salbar elgere hevtev.zuv zuger bolj bsan amidral ingej dooshoo orov gaihaltai gehes uur heleh ch ug alga.
AN DOTROO EW NEGDELTEI BAIHGUI BOL BUSAD MAN II UGUUSH BOLOOD BGAAG JIRIIN HUMUUS OILGOJ BNA
man bol ene mongol ulsiin yndsiig tawisan.tysgaar togtnoliin amin syns,,aldaj onoson zuil biig ygyisgehgyi, gehdee hezee ch yls ornoo lombardand tawiagyi..ardchilsan nam ene bugdiig ygyisgej ustgahiig zorino we
man iig iund ingetlee yzen yadna we,, ter namiig songogchdiin 48 hywi n demjij bgaa shuudee
manan gej iu be.iund man aas ingetlee aina we. an iunii tuluu ingetlee ulairna we.. mahn tai niileed mahnii mashin bolood baigaagaa medej bn y. ingetlee sohroo iu. tyyhiin cag yeer awwch yzwel man l ard tymenteigee ih oir baijee
Хамгийн их уншсан