Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1115 хэргийг хянан шийдвэрлэжээ

Шүүхийн ерөнхий зөвлө­лөөс зохион байгуулдаг “Нээлт­тэй шүүх” хэвлэлийн хуралд шүүхийн төлөөллүүд оролцож байгаа бөгөөд энэ удаад Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн төлөөлөл оролцож, шүүн таслах ажиллагааны талаар мэдээллээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх нь Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нийтдээ 155.1 мянган  га газар бүхий,  67 хорооны нутаг дэвсгэрт  үйлдэгдсэн Эрүүгийн гэмт хэргийг анхан шатны журмаар шүүн таслах ажиллагаа явуулдаг. Тус шүүх энэ оны эхний аравдугаар сарын байдлаар нийт 2104 хүнд холбогдох 1312  эрүүгийн хэргийг  хүлээн авснаас 1682 хүнд холбогдох 1115 хэргийг хянан шийдвэрлэж, нэмэлт мөрдөн байцаалтын ажил­лагаанд 315 хүнд хол­богдох 164 хэргийг буцааж, 169 хүнд холбогдох 98 хэргийн үл­дэгдэлтэй ажиллаж байгаа аж.

Судалгаагаар, нийт шийдвэрлэгдсэн хэргүүдээс 178 гэмт хэрэг буюу 16 хувь нь  Бусдын эд хөрөнгийг хулгайлсан,139 гэмт хэрэг буюу 12 хувь нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн, 130 гэмт хэрэг буюу 12 хувь нь Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэг, 127 гэмт хэрэг буюу 11 хувь танхайрах  гэмт хэргүүд тус тус эзэлжээ.

Харин дээрх дөрвөн төрлийн гэмт хэрэг тус шүүхээр нийт шийдвэрлэгдсэн хэргийн 51 хувийг эзэлж байгаа нь бага тоо биш гэдгийг Шүүхийн зөвлөлөөс тодотгож байна. Түүнчлэн энэ төрлийн  гэмт хэргийг үйлдэж байгаа иргэд 20-30 насны ажил мэргэжилгүй залуучууд  байгаа бөгөөд танхайрах гэмт хэргийн 50-аас илүү хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  үйлджээ.
Мөн шинэ төрлийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулсан 16 хэргийн 26 хүн ял шийтгүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан