Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг ажлаас нь чөлөөлөөгүй

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, Засгийн газрыг татан буулгах МАН-ын бүлгээс өргөн барьсан асуудлыг Ардчилсан намаас дэмжсэн Ж.Батзандан гишүүн жавтий хүртэж эхлээд буй. Түүнийг намын бодлого, үйл ажиллагааны эсрэг үйлдэл хийж, сөрөг хүчний саналыг дэмжин гарын үсэг зурсан гэдгээр нь буруутгаж “Өнөө цагийн Түгжил” хэмээн цоллов. Гэвч хариуцлага Ж.Батзандангаар дуусаагүй төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг нь ч албан тушаалаас огцрууллаа гэх мэдээлэл гарсныг эх сурвалжууд үгүйсгэж байна.
“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнээс өөрөөс нь дээрх мэдээллийг тодруулах гэсэн ч утас нь холбогдсонгүй. Харин дүү Ж.Батзандан нь хилийн чанадад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа аж.
Ж.Бат-Эрдэнэ 2012 онд “МЦХ” компанийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа “Албан тушаал ээлж, эрэмбэ, дараатай гэдгийг би ойлгодог, түүнийг авч, өгч сурсан хүн. Яамны газрын дарга байсан, ажлаа өгч үзсэн, дараа нь эргээд томилогдсон. Энэ бол байдаг л зүйл” хэмээн ярьж байлаа.
Юутай ч, дүүгийнх нь үзэл бодлоос үүдэн ажлаа хэвийн хийж буй ахыг нь хэлмэгдүүлж болохгүй гэх зарчим үгүй болчихоогүй бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан