Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Массачусетсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид Монголд ажиллана


Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Боловсрол, шинэжлэх ухааны сайд Л.Гантөмөр Харвард, Стэнфордын технологийн институттэй хамтран ажиллах хүсэлт тавьсан билээ.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Массачусетсийн их сургуульд зочлохдоо тус сургуулийн эрдэмтэн, профессоруудыг Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Түүний урилгын дагуу тус сургуулийн технологийн институтын профессорууд манай улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр ирээд байна.
Багийн бүрэлдэхүүнд Массачусетсийн технологийн институттэй хот төлөвлөлтөөр мэргэшсэн судлаач, механикийн инженер болон менежментийн ухааны профессор, судлаач, гадаад харилцаа хариуцсан захирал Бернд Виддиг тэргүүтэй хүмүүс багтжээ. Тэд Монголд долоо хоног ажиллах бөгөөд энэ хугацаанд их, дээд сургуулийн профессоруудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан