Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөлчүү эмэгтэй шоронг баартай андуурч орохыг завдав

Америкийн Мичиган мужийн нэгэн эмэгтэйг шорон руу нэвтрэх гэснийх нь төлөө баривчилсан байна. Тэрээр орой нь нэгэн бааранд орж жаахан наргиад өөр бааранд үргэлжлүүлэхээр шийджээ. Тэгээд замдаа Ван-Бюрен тойргийн шоронгийн өмнө машинаа тавиад дотогш нэвтэрч орохыг завдсан гэнэ.
Шоронгийн харгалзагчид түүнийг саатуулан цагдаа дуудахад ирсэн ажилтнууд эмэгтэйн согтуурлын хэмжээг үлээлгэж шалгахад хэвийн хэмжээнээс хоёр дахин их согтуурсан нь мэдэгджээ.
Эмэгтэйг хэвийн бус байдлаар автомашин жолоодсон, тусгай хамгаалалттай газар луу нэвтрэх гэснийх нь төлөө баривчилжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан