Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Загвар зохион бүтээгч Оскар де ла Рента нас нөгчжээ

Америкийн нэрт загвар зохион бүтээгч Оскар де ла Рента Коннектикутын Кент дэх гэртээ амьсгал хураасан тухай эхнэр нь мэдэгджээ. 82 настай загвар зохион бүтээгч 2006 оноос хойш хорт хавдар өвчинтэйгөө тэмцэж байсан юм. Гэхдээ түүний нас барсан шалтгаан энэ өвчнөөс нь болсон эсэх нь тодорхойгүй байна.
Хамгийн сүүлд жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амал Клунигийн хуримын даашинзыг урласан тэрээр Холливудын одод, АНУ-ын тэргүүн хатагтай нарыг хувцасладгаараа алдартай. Оскар де ла Рентагийн загварын ордон 150 сая ам.доллараар үнэлэгдэх бизнестэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан