Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхнэрээ алаад махыг нь чанаж идэж байсан тогооч эр

Австралийн 28 настай тогооч Маркус Питер Фольке гэгч тогооч эр өөрийн эхнэр Индонези гаралтай Майанг Прасети гэгчийг алаад махыг нь чанаж идэж байсныг цагдаагийнхан тогтоосон байна. 27 настай индонези бүсгүй өмнө нь австралид биеэ үнэлэн орлогоо ар гэрээдээ илгээдэг байжээ.
Яг ийм үед нь Маркус Питер түүнтэй өөрийн ажилладаг байсан хөлөг онгоцон дээр танилцаж өнгөрсөн 2013 онд гэр бүл болсон юм байна. Эмэгтэй ч өөрийн биеэ үнэлдгээ больж хүйсээ солиулан эрэгтэй болж хүүхэд өргөж аваад бизнес эрхэлнэ гэж ярьдаг байж л дээ. Гэхдээ тэр,  биеэ цагт 500 доллараар үнэлдэг байсан болохоор багагүй орлоготой ажиллаж мөнгөө хоёр ч эмэгтэй дүү нь сургуульд сурдаг ар гэрээдээ л илгээдэг байсан гэнэ.
Тэр хоёр гэрлээд Брисбен хотод нэг гэрт амьдрах болсон тухайд залуугийн ээж “Хүү маань ерийн л нэгэн байсан, сүүлийн жил хагаст ер уулзалдаагүй. Индонезаас ирсэн бүсгүйтэй танилцсан л гэж байсан, уулзалдаж байгаагүй гэсэн байна. Харин зул сараар л эхнэртэйгээ ирнэ гэж байсан”  гэжээ.  Хүү нь юу хийдгийг ч эцэг эх нь мэддэггүй байж.
Хөршүүд нь болохоор Майанг бүсгүйг алга болсныг мэдээгүй ч тэдний гэрээс муудсан мах ч юм шиг эвгүй үнэр гараад байх юм хэмээн цагдаад дуудлага өгснөөр энэ хэрэг анх илэрсэн байна. Цагдаагийнхан ирэхэд бүсгүйн биеийн хэсгийг  хоолны саванд хийсэн байсан гэнэ. Залуу эхлээд цагдаагийнхнаас зугтах гэж оролдсон ч бүтэлгүй болж баригдахаа тулахаар хоолойгоо  хэрчиж амиа хорложээ.
Яагаад ийм хэрэг гарах болсныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байгаа гэнэ. Хосуудын найз нар болохоор тэднийг аз жаргалтай байсан гэж мэдүүлж. Харин нэг нь Фольке эхнэрээ маш их харддаг, үүнээсээ болж  дарамталдаг байсан гэжээ.
Юутай ч орчин цагийн Австралид эхнэрээ алаад махыг нь чанаж идэж байсан аймшигт хэрэг гарсан байна.

0 Сэтгэгдэл
Юу ч ойлгосонгуй. Эхнэр нь эмэгтэй юмуу эрэгтэй юмуу, хэн нь хуйсээ солиулах гээд байгаа юм. Бас гэрээдээ гэх мэт хедеений хэллэгээ сэтгуул зуйд ашиглахаа больчихвол зугэээр байна
Хамгийн их уншсан