Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 оны сүмогийн ДАШТ Монголд болно

Сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон талаар тус улсын Сүмо бөхийн холбооны удирдлага хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.

Энэ оны наймдугаар сард Тайваньд болсон Олон улсын сүмо бөхийн холбооны ээлжит хуралдаанаар сүмо бөхийн ДАШТ-ийг Монгол Улс зохион байгуулах болсныг зарласан байна. Уг тэмцээн 2016 оны долдугаар сарын 30-31-нд Улаанбаатар хотод болно.

ДАШТ тэмцээн зохион байгуулах эрх авсантай холбогдуулан энэ оны 11 дүгээр сард Монголд сүмо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан