Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МУГЖ Г.Ариунбаатар олон улсын наадамд тэргүүн байр эзэллээ


Улсын Филармонийн дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дахин ОХУ-Д болсон олон улсын дуурийн наадмын тэмцээний тэргүүн байрыг эзэлж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргалаа.

Тэрбээр энэ удаад 1600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын 3-р уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болоод байна.

Г.Ариунбаатар өмнө нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж амжилт гаргаж байсан билээ.

Сонирхуулахад, Г.Ариунбаатар ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучин байсан. Өдгөө Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд Монголын нэрт хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтран “Монгол сонгодог” тоглолтоо хүргэж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан