Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн мөнгийг 2015 онд үргэлжлүүлэн олгоно

Өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж Засгийн газрын холбогдох сайд нар, ажлын хэсгийн гишүүд хариултыг өгсөн. Чуулганы хуралдаан одоо асуулт хариултаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт ирэх оны төсвийн төслийг буцаан татаж аваад сайжруулсан хувилбараар эргүүлэн оруулж ирсэн гэж бодсон. Гэтэл дордоод орж ирсэн байна хэмээн шүүмжилсний зэрэгцээ хүүхдийн 20 мянгаа өгч чадахгүй болсон гэж үнэн үү, оюутны 70 мянгыг 96 мянга болгох ёстой. Нэмэгдүүлсэн байдлаар олгож чадах уу” гэсэн асуулгыг тавилаа.

Хүн амын  хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Хүүхдийн мөнгийг 2012 онд зогсоосон байсныг сэргээж хүүхэд бүрт данс нээлгэснээр тухайн хүүхдийн нэрийн дансанд шууд орж байгаа. 2015 онд хүүхдийн мөнгө хэвээр олгоно. Манай яамнаас ийм асуудал оруулаагүй. Засгийн газарт ийм асуудал яригдаагүй” гэв. С.Бямбацогт гишүүний дараагийн асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулт өглөө. Тэрбээр, "Их дээд сургуулийн оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийн үндэсний тэтгэлгийг 2015 онд үргэлжлүүлэн олгоно. Салбарын яамны барьж буй бодлогоор 2 болон түүнээс дээш голч оноотой оюутныг үндэсний тэтгэлэгт хамруулна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан