Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын ҮЗХ-ны гишүүн Р.Амаржаргал мэдэгдэл гаргалаа


АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын даргатай байгуулсан гэрээг үзээд намын олон мянган гишүүдийн адил цочирдон хүлээж авлаа.

Н.Алтанхуягийн АН-ын бүрэн эрхэд халдаж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлээс ичиж, эмээн ил шударгаар шүүмжилж зарчим, үнэт зүйлээ хамгаалж байгаа намынхаа нөхдийг би дэмжиж, энэхүү гэрээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.

Хоёр намын дарга гарын үзэг зурж хүчин төгөлдөр болсон “гэрээ”-г дүгнэхэд:

Нэг. “2016 оны сонгуульд АН олонх болоогүй тохиолдолд МАХН-тай хамтарна” гэж тохирч байгаа нь намын дарга ээлжит сонгуульд олонх болохгүй нь гэсэн өөдрөг бус төсөөллөөр байж болох хамгийн муу хувилбараар намаа удирдаж, шийдвэр гаргаж байна гэж дүгнэлээ.

Аливаа улс төрийн намын даргын нэн тэргүүний зорилго зорилт, үүрэг үйл ажиллагаа нь сонгуульд ялах байдаг бол дээрх үйлдлээрээ Н.Алтанхуяг АН-ын 2009, 2012, 2013 онуудад байгуулсан ялалтыг үгүйсгэж, АН-ыг ирэх сонгуулиудын өмнө бууж өгүүлж буй мэт уншигдаж байна.

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуульд “ард иргэд өөрсдийн төлөөлөл УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэж хуульчилсан байдаг. Харин энэ гэрээ ёсоор АН нь шат шатны улс төрийн сонгуульд МАХН-аас хараат байдлаар нэр дэвшигчээ шийдэж байгаа нь улс төрийн бодлогын өрсөлдөөн, өөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйлсийг уландаа гишгэлж, ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зориудаар удирдан залах гэсэн урьд өмнө үзэгдэж байгаагүй улс төрийн үзэгдэл болж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Н.Алтанхуяг ба түүний тойрон хүрээлэгчид АН-ыг өөрсдийн хувийн өмч, оршин тогтнох оромж болгож хувиргаснаар цаашдаа АН орших уу, эс орших уу хэмээх улс төрийн томоохон аюулын ирмэгт хүрч ирээд байна.

Намын гишүүд нь намын даргатай хариуцлага тооцох нь улс төрд байдаг ердийн асуудал. Харин үүгээр дамжуулан Монгол Улсын Үндсэн хуулийг хүчгүйдүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг гуйвуулах, намын дүрмийг хөсөрдүүлэх, хувийн болоод явцуу бүлэглэлийн сонирхлыг тэргүүнд тавих зэрэг улс төрийн буруу үйл ажиллагааг таслан зогсоох механизм бүрдүүлж хариуцлагажуулахыг намынхаа эрх барих дээд, доод шатанд хэлэлцэн баталж даруй улс төрийн шийдэлд хүрэх шаардлагатай байна.

Иймд АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороог нэн яаралтай хуралдуулж, цаашид АН-ын шат шатны байгууллагуудад зохих шийдлийг эрэлхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна.
 

АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН,
АРДЧИЛСАН НАМЫН ҮЗХ-НЫ ГИШҮҮН
РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Уг нь нэг нам-нэг зорилогтой юм шиг хирнээ болохоо байтал нь дуугай энд тэндээс хэмлэж байгаад хүний нохойн аман хийлгэж орхих сайд-асан юмаа. Монгол төрийн төлөө та нарын хамтарч ажиллах гэдэг чинь ёстой сонгуульд л өрсөлдөөд хуурч байжээ??Хоёр жилд амыг барьж-чиглүүлж чадсангүй гэхээс харин их зүйл алгуурхан цуглууж чонотой нийлсэн нохой болжээ?Гэхдээ ирэх сонгууль ойртсон шүү?Фракц-илүү ургасан махны тэргүүнүүд ээ???
дэмжиж байна. АНын гишүүдийг доромжилсон доромжлол.
k*****
ergui gishuun amargargal gej alban tushaal ogooguigees bolj eronhii saidtai muudsan eronhiilogchiin songuuld sanaatai gej chamaag hen songoh be de
k*****
Хамгийн их уншсан