Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар Японд сурна

Эх барихын чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлээр Японы эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн Okamoto Kiyoko нарын хүмүүс “Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран энэ сарын 17-22-нд манай улсад ажлын айлчлал хийж байна.

Тус нийгэмлэгүүдийн төлөөлөгчдийг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал болон холбогдох албаны хүмүүс өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал эх барихын чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа эсэхийг цаашид судалж, нэг нэгнийхээ ажилд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэв.

2014 онд эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг Япон улсад эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эмч, эх баригч нарын сургалтад хамруулсан бол ирэх онд энэхүү сургалтыг зохион байгуулах ажээ.

Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэг нь 2006 онд анх байгуулагджээ. Энэ үед Японы талаас санхүү, техникийн туслалцаа үзүүлж, нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан