Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын хамгийн зартай, бас аюултай гэмт хэргийн бүлэглэлүүд

The Economist хэвлэлийн мэдээлж байгаагаар Европын олонхи оронд гэмт хэрэг эрчимтэй буурч байгаа ч бүлэглэсэн ноцтой гэмт хэрэг гарсаар байгаа. Германы Ганновер дэх Доод Саксоны эрүүгийн гэмт хэрэг судлалын хүрээлэнгийн удирдагч Кристиан Пфайфферын үзэж байгаагаар зүүн европын орнууд Европын холбоонд нэгдэн орсноор эдгээр улсуудын иргэд энэ том холбоонд илүү их эрх чөлөөтэй байх болж эдний гэмт хэргийн бүлэглэлүүд Европ даяар тархан өргөн хүрээнд ажиллах болсон гэж байна.
Ихэнх гэмт хэргийн бүлэглэл АНУ-тай холбоотой. Мэдээж тэдний гол ажил нь хүмүүсийн ядуу байдал, боловсрол, нийгмийн хүнд байдалд тулгуурлан зэвсэг, соёлын эд зүйл наймаалах. Нэг сайхан амьдрал эрж улсаас нөгөө рүү очсон хүмүүсийн гэмт үйлдлүүдээс гадна нутгийн дээрэмчид нь бүр 18 дугаар зуунаас улбаатай.
Европт хамгийн аюултайд ордог гэмт хэргийн долоон бүлэглэлийг жагсаавал:

7. 36 Boys, Герман

Зарим эх сурвалжийн мэдэгээр германд амьдардаг турк иргэдийн тоо 3 сая гарсан гэнэ. Нийгэм соёлын ийм ялгаатай хүмүүс олширсноос 1980-аад оноос энд турк иргэдийн эсрэг арьсны өнгөөр ялгаварлах мөргөлдөөн гардаг болсон. Улмаар туркийн цагаачдын хүүхэд залуус өөрсдийгөө хамгаалах нэрээр бөөгнөрөн бүлэглэлүүд бий болгосон. “36 Boys” нэртэй бүлэг дээрэмчид 1980-1990 оны хооронд ихээхэн эрчимтэй ажиллаж Берлин-Кройцберг дүүрэгт амьдардаг турк иргэдийг нэгтгэсэн байна. Ид цэцэглэлийн үедээ бүр 400 хүртэл хүнийг нэгтгээд байсан юм. Бүлэглэлийн нэр нь Берлиний шуудангийн Sudost 36 гэсэн индексээс үүдэлтэй. Тэд орон нутгийн Nazis, Skinheads болон  Warriors зэрэг бүлэглэлүүдтэй дайсагнадаг байгаад 1990-ээд оны дундуур тарсан.

6. Британийн "Ярди"

Ярди гэдэг нь Ямайкийн хар салхинд сүйрсэн хороололд барьсан Тренчтаун дахь түр сууцны дүүргийн нэр. 1950-иад онд Карибын сав газрын оршин суугчид амьдралаа сайжруулахаар ажил хайж Английг олноороо зорьж цагаачлахад энэ нэр дагалдаж ирсэн. Угийн ядуугаасаа болж Лондонгийн хар дүүргүүдэд гэмт хэргийн бүлэглэлүүд үүсгэсэн гэдэг. Ярдигийнхан хар тамхи наймаалах, хууль бусаар зэвсэг наймаалах ажил голдуу эрхэлдэг. Энэ бүлэглэл нэгдсэн зохион байгуулалт, бүр удирдагч ч байхгүй. Ярдигийн бүлэглэлийг 1993 онд цагдаа Патрик Данны амийг хөнөөсөн, 2000-аад оны эхээр Бристолд нутгийн дээрэмчдийн Aggi Crew бүлэглэлтэй мөргөлдөөн үүсгэсэн хэмээн буруутгаж байсан.

5. Солнцевская Братва, Орос

Сергей Михайловын үүсгэсэн энэ бүлэглэл 1980-аад онд сууриа тавьсан. Гадаад автомашин оруулж ирэх ажил эрхэлж, тээврийн дамжин өнгөрүүлэх гол цэгүүдийг хянадаг. Энэ бүлэглэлийг олон жилийн туршид эрүүгийн нэрт дээрэмчин Семен Могилович, нэртэй хулгайч Жемал Хачизе нар толгойлж байлаа. Эд бол Европ даяар нэрд гарсан эрүүгийн элементүүд.
Харин Сергей Михайлов болохоор 1990-ээд онд бүлэглэлийнхээ тактикийг өөрчилж банк руу анхаарлаа хандуулдаг болж. Энэ нь мөнгө угаахаас гадна оросын олигархиудтай ойртож эхэлсэн гэсэн үг. Өнөөдөр “Солнцевская Братва” Оросын эрүүгийн ертөнцтэй холбоотой хамгийн том хэргүүдэд оролцож байна. Тэд бусдыг дарамталж, мөнгө угааж, залилан мэхэлж, зэвсэг, хүн наймаалдаг. Эдний колумбичуудтай хамтардаг кокаины наймаа олон улсын давцанд ихээхэн үүрэгтэй.

4. Францын холбогч.  Марсель

Дээрэмчдийн бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэргээрээ алдартай Марсель бол “Өмнөд Чикаго” гэсэн үг. Энд “Францын холбогч” бүлэглэл хамгийн цуутай нь. Энэ бүлэглэл Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Туркээс орж ирсэн героин үйлдвэрлэдэг лабораторын сүлжээг хянадаг. 1960-аад онд Ану-д орж очиж байгаа бүх героины 80 хувь нь Марселаас очиж байсан мэдээ бий. Үүний зэрэгцээ Марсель нь Өмнөд Америкаас марихуан, кокаин зөөх гол маршрут болж байлаа. 2013 онд тус улсын хөл бөмбөгийн том боссын хүү нь амь алдсанаас үүдээд францын засгийн газар  Марселийн харгис аллагуудын талаар тусгайлан хэлэлцэж байсан юм. Гэсэн хэдий ч энэ бүлэглэл, тэдний удирдагчид хотыг хянасаар, “удирдсаар” байгаа хэвээрээ.

3. Каморра, Итали

Энэ бол Италийн Кампани нутагт бүр 18 дугаар зуунд үүссэн гэмт хэргийн бүлэглэл. Сицилийн мафиас ялгаатай нь Каморрад төвлөрсөн удирдлага байхгүй. Энд бие биеэсээ хараат бус ажилладаг янз бүрийн 111 бүлэг бий. Сэтгүүлч Роберто Савианогийн мэдээллээр бол Каморра нь италийн мафийн хамгийн нөлөө бүхий, хамгийн хэрцгий хэсэг нь. Каморрагийн хянадаг газар нутаг нь Ломбардия, Пьемонт, Тоскан болоод Эмилия-Романья  зэрэг бүс нутаг. Зарим бүлэглэл нь Их британи, АНУ-д өөрийн “салбар”-тай.

2. Цыганы дээрэмчид

Дорнод Европын нутгаар цыганчууд хэдэн зууны турш тэнүүчлэн амьдарсан. Цыгангүй хот гэж бараг байхгүй. Өөрийн гэсэн ажил төрөл, орон сууцгүй, хот орчимд майханд амьдарна. Тэгээд л мэргэжлийн хулгайчид европын том хотын гудамжаар л нэг байдаг даа. Daily Mail сонины мэдээгээр бол цыгануудын гэмт хэргийн бүлэглэл Парисыг нөмөрсөн гэж болох нь. Тэд ихэвчлэн АТМ-үүдэд халддаг. Зөвхөн 2011 онд гэхэд л цыганы 27 хүнтэй гэмт хэргийн бүлэг франц, герман, белгийн  нутагт 100 гаруй гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тэд 10 хүртэлх насны багачуудыг гэмт хэрэгтээ ашиглах нь түгээмэл.

1.    Ягаан ирвэс


Америкийн 60 Minutes гэдэг теле сэтгүүл эдний бүлэглэлийг эрдэнэс хулгайлах талаар хамгийн том, хамгийн нөлөө бүхий мэргэшсэн дээрмийн бүлэглэл хэмээн нэрлэсэн. Тэд 370 гаруй дээрэм, хулгайн хэргээрээ нийтдээ 500 сая доллараар үнэлэгдэх эрдэнэсийг хамж авсан. Боснийн дайнд оролцож явсан югославын цэргийнхэн голлодог гэмт хэргийн энэ сүлжээ цэргийн нарийн зохион байгуулалттай, ажлаа нарийн төлөвлөж явуулдаг. Сүүлийн 20 жилд  Интерполын сүлжээгээр эдний бүлэглэлийн 800 орчим хүнийг хайж байгаа ч цөөн хэдийг нь л барьсан. Ягаан ирвэсийнхэн дэлхийн 35 оронд үйлдсэн дээрмийн халдлагад хариуцлага хүлээх ёстой.

0 Сэтгэгдэл
хамгийн аймаар хамгийн их хүнд зохион байгуулалттай, гэмт хэргийн бүлэглэл Оросын Солнцевская бравта шүү дээ үнэхээр европ орос москвад хүмүүсийн жинхэнэ айдас шүү бусад элдэв харууд цыган итали энээ тэрээ бол цаашаа шүү дээ хэхэхэхэ
DELHIIGEER L BUUN JISHSEN MEDEELLUUD YAVAAD BSN HUNTAIJAA DUUSGAAGUI BOLOLTOIDGOO HERVEE UHTSIIN BOL UHTSEN HUNIIG DAHIN DAHIN UDUR SUDARLAJ UHER NERTEI JISHEJ BGAAD UHUULEED BH SHAARDLAGATAI YU YGAAD??
Хамгийн их уншсан