Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хошин урлагийнхан нэгдсэн тоглолт хийнэ

Хошин урлагийн хамтлаг, продакшнууд хамтран “Урлагийн төлөөх 5 жил” хэмээх нэгдсэн тоглолтоо толилуулахаар боллоо.

Тус тоглолтыг урлаг соёлын мэдээ мэдээллийн Урлаг.мн сайтын 5 жилийн ойд зориулан тоглож буйгаараа онцлогтой. Тоглолтод хошин урлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож 2014 оны шинэлэг шилдэг үзүүлбэрээсээ үзэгч олондоо өргөн барих юм. Тус шоу тоглолт ирэх  сарын 9-нд Улаанбаатар паласын концертын их танхимд болно.

Дашрамд сонирхуулахад, Монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46 мянга гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүн үзэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан