Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гансүхийн бие мууджээ


Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрийн хөрөнгөөс 3,6 тэрбум төгрөг завшсан хэргээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх шалгагдаж байгаа билээ. Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож байгаа тэрээр хэд хоногийн өмнөөс хуурай өлсгөлөн зарлаад байгаа юм. Түүнээсээ болж Л.Гансүхийн бие муудаж эхэлжээ.
Хуурай өлсгөлөн зарлаад удсанаас үүдэлтэйгээр түүний бие их доройтож муудсан тул эмч нар үзлэг хийжээ. Эмчийн үзлэгээр цус нь өтгөрч, хоёр бөөр нь үрэвссэн, зүрхний хэм нь алдагдсан гэсэн дүгнэлт гарсан байна.
Тиймээс эмч нар яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой гэж байгаа ч АТГ-ын байцаагч нар хариу өгөхгүй байгаа гэнэ. Эмч нарын дүгнэлтээр хуурай өлсгөлөнгөө зогсоохгүй бол амь насаа ч алдаж болзошгүй байгаа гэнэ. болж

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан