Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Гүндэгмаа, О.Янжинлхам нар Дэлхийн цомд урилгаар оролцоно


Азербайжан улсын Габала хотод энэ сарын 22-27-нд болох буудлагын дэлхийн цомын финалийн тэмцээнд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ О.Янжинлхам нар урилгаар оролцохоор өчигдөр эх орноосоо мордсон юм.

Тус тэмцээний маргааш болох 25 метрийн спорт гар бууны дасгалд О.Гүндэгмаа онч мэргэнээ сорих бол О.Янжинлхам 26-ны өдөр 50 метрийн гурван байдлаас буудах урт бууны дасгалд цэцээ сорино. Дэлхийн цомын финалийн тэмцээн нь тухайн оны төгсгөлд жилд нэг удаа болдог, тухайн жилийн дэлхийн цомын медальт байранд шалгарсан болон финальд шалгарсан буудагчид зөвхөн урилгаар оролцдог чансаа өндөртэй тэмцээн гэдгээрээ онцлогтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан