Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бат-Үүл: Нийслэлийн АН МоАХ-той хамтарч ажиллах нь нэр төрийн хэрэг


Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хоёр намын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь ардчилалд итгэж, дэмжиж явсан монгол хүн бүрийг аварга том анхаарлын тэмдгээр алгадаж орхив. Намын дүрмээ зөрчиж, Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулахгүй удааж, дэмжигч, гишүүн бүрийн өмнөөс дур мэдэн шийдэж, Н.Энхбаярын намын өмнө үүрэг хариуцлага хүлээж гэрээ байгуулсныг АН-ын нийслэл, орон нутагт мянга мянган гишүүн эсэргүүцэж байгаа аж. Тэдгээрээс олон нийтэд хамгийн их хүрч, танигдаж байгаа нь Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн тайлбар, байр суурь.

Тэрээр өчигдөр МоАХ-ны удирдах зөвлөлийн хуралд оролцож дээрх байр сууриа батлан өгүүлээд “Ардчилсан нам үүсч гарсан өлгий байгууллага нь гэдэг утгаар нийслэлийн АН МоАХ-той хамтран ажиллахыг хүсч байна. Нийслэлийн Ардчилсан нам МоАХ-той хамтарч ажиллах нь нэр төрийн хэрэг” гэсэн юм. Товчхондоо, АН-ыг ялахад гол тулгуур байж ялагдахад урам өгдөг цөм хүч болдгийн хувьд Н.Алтанхуягийн толгой мэдэн зурсан гэрээний учрыг олоход МоАХ зайлшгүй чухал оролцоотой гэж тэрээр үзсэн байна.

Монголын Ардчилсан холбооны удирдах зөвлөлийн гишүүд ч мөн байр сууриа илэрхийлж, орон нутаг дахь гишүүд, дэмжигчид нь ямар санал гаргаж буйг танилцууллаа. Орон нутгийн 20 орчим салбар зөвлөлөөс АН-ын даргын үйлдлийг эсэргүүцэж, шүүмжилсэн мэдэгдэл ирүүлсээр байгааг холбооныхон хэлж байв. Гологдогсод, гомдогсод гэхчлэн олон янзаар нэрлүүлж, ажил албагүй, амьдралаа дэнчин тавьсан олон хүн, ардчиллын анхдагчид дахин сэрэх цаг болсныг ойлгожээ. Ингэхдээ “Ардчилал урьд нь ганц дайсантай, түүний нэр нь тодорхой байсан бол өдгөө бидний дотор ч ардчиллыг эсэргүүцэгч бий болж” хэмээн ярив.
Түүнчлэн “Намын даргын дур мэдэн баталгаажуулсан гэрээг хүлээн зөвшөөрөхгүй”, “Ардчилсан намын дүрмийг өөрчилж, цэгцлэх ёстой”, “Үндэсний зөвлөлдөх хороогоо яаралтай хуралдуулъя” гэхчлэн олон тодорхой санал гарав. Юутай ч, МоАХ буруу хазгай гишгэсэн хүүдээ алганы амт үзүүлдэг аав хүн шиг Ардчилсан намд ташуур өгөх их ажил эхэлж байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн Зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулж, МоАХ-той хамтрах тухай дуулгая. Тэд үүнийг дэмжих байх. Гэхдээ энэ хамтын ажиллагаа маань нэлээд урт хугацаатай байх нь зүйтэй болов уу. Яагаад гэвэл зарчимгүй, үнэт зүйлээ гээсэн, улс төр болон мөнгөний арил­жааны шинжтэй ийм тогтол­цоог үгүй хийхэд биднээс их тэвчээр шаардана” гэлээ. Тэрээр санал тавьж бай­гаа тул хоёр талын хамт­ран ажиллах гэрээний төслийг даруй бэлтгэж Монголын Ардчилсан холбоонд ирүүлэхээр болж, тэр үед Удирдах зөвлөл дахин хуралдахаар шийдлээ.

МоАХ-ны удирдах зөвлөлийн хурал болохын өмнөхөн гэрээг үзэглэгч хоёр намын дарга хэвлэлийнхэнд тайлбар өгсөн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид энэ гэрээг үзэглэсэн ч гэлээ хоёр намын дээд удирдлагаар хэлэлцүүлснээр баталгаажна. Одоо бол хүчин төгөлдөр биш. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороогоор оруулна” гэсэн. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч үүнийг нотлон “Энэ гэрээ цоо шинэ зүйл биш. 2012 онд нэг нам дангаар Засгийн газар байгуулах боломжгүй үед хоёр нам гэрээ хийсэн. Гэрээний зүйл заалтыг улам сайжруулах саналыг дэмжиж, хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн. Энэ гэрээг байгуулахдаа аль нэг намыг муухай харагдуулах, буруу ойлголт өгөх зорилгоор хийгээгүй” гэлээ. Дээрх ярианы төгсгөлд хоёр л дүгнэлт үлдэх юм. АН-ын дарга амралтын өдрөөр гэрээ байгуулж, баталгаажуулчихаад “арьсаа хамгаалах”-ын эрхэнд “ҮЗХ-оор оруулна аа” гэж хэлэх шиг боллоо. Үүнийг ч хотын захирагч Э.Бат-Үүл тайлбарлахдаа “Батална гэдэг бол гэрээнд орсон бүх заалтыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэр батлах эрх нь ҮЗХ-нд бий. Гэтэл одоо Алтанхуяг баталчихсан гэрээгээ ҮЗХ-гоор оруулж ёсчлох гэж байна” хэмээсэн юм. ҮЗХ гэдэг нь Н.Алтанхуягаас өмнө гэрээний агуулгатай танилцаад гарын үсэг зурахыг зөвшөөрдөг болохоос хүчин төгөлдөр гэрээг ёсчилдоггүй гэдгийг хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, дүрмээр тайлбарлалаа. Нөгөөтэйгүүр, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэнчлэн 2012 онд Засгийн газар байгуулсан баримт бичиг нь өнөөгийнх шиг гэрээ биш тунхаг юм гэдгийг олон хүн мэдэхгүй. Сонгуулийн дараах үр дүнгээр аль ч улс төрийн хүчин дийлэнх олонх болж дангаараа эрх барих боломжгүй болсон тул хуулиараа бусад улс төрийн хүчнүүдэд хамтрах санал тавьдаг. Түүнийг нөгөө тал хүлээж авбал сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажиллах тухай тусгаж өгдөг баримт бичиг аж. Тунхаг бичгийг гэрээ гэж итгүүлээд түүнийгээ үргэлжлүүлж байна гэдэг тайлбар нь мунхруулгын шинжтэй, толгой эргүүлсэн худал үг гэдгийг эрх зүйн мэдлэгтэй хүмүүс хэлэх биз. Тэр ч утгаараа Засгийн газарт хамтарч буй намуудын тохиролцоо, АН, МАХН хоёрын бие биеийнхээ өмнө хариуцлага хүлээхээр баталсан гэрээ гэдэг тусдаа асуудал гэдгийг ойлгоход их ухаан шаардахгүй.
Цаашид яах вэ гэдэг бас нэг аварга том асуултын тэмдэг. Ардчилсан намын ганц хүнээс улбаатай хэрэг явдал бүх улс орны хувь заяаг шийдэх хоёр сонголттой ацан шалаанд оруулчихлаа. Үүнийг засах сайн гарц гэж үгүй. Нэг нь муу зам, нөгөө нь бүр муу зам. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас буулгахыг бүгд дэмжлээ гэхэд эдийн засаг хүндэрчихсэн, улсын төсөв хэлэлцэж байгаа ийм хэцүү нөхцөлд хэн Ерөнхий сайд болж, асуудлыг шийдэх вэ. Жил гаруйн дараа шинэ парламент сонгогдож, Засгийн газраа эмхлэх тул ийм богино хугацаанд нийгэм, эдийн засгийн хямралыг өргөс авсан мэт арилгахад бэрх. Биелэгдэшгүй даалгаварт “Би” гэж гараа өргөөд карьераа устгах улстөрч гарахгүй учраас эзэнгүй засаг үлдэх магадлалтай гэлцэнэ. Бүр муу сонголт нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг бүрэн эрхээ дуустал нь ажиллуулах буюу одоогоор хамгийн магадлалтай хувилбар. Хуулиараа Засгийн газрыг буулгана гэдэг хялбар шийдвэр биш учраас Н.Алтанхуяг ба түүний нөхөд өнөөг хүртэл сайдын алба хашсаар байгаа. Тэгээд ч эхлүүлсэн сайн, муу ажлынхаа хариуцлагыг хүлээх цаг ирнэ гэдэгт найдаж болох. Н.Алтанхуягийг намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон, ҮЗХ-ны тогтоолоор томилогдсон дарга биш гэдгийг тус намын удирдлагын нэг Э.Бат-Үүл энэ үеэр нэхэн сануулаад авлаа.

0 Сэтгэгдэл
bi ardchilsan namd sanalaa ugsun. burhan min bi ter ued yu hiichihvee
Uul uul geed ***** bhiin. Ter altanhuygiiig zailuulaachdeeee
АН дарангуйлагчийн нам болоод тойрон хүрээлэгч нар гарч ирээд хэтэвчээ түнтийлгэж байгаа юм шиг харагдаад байна ил тод шударга байл даа далдуур нууцаар бүү үйлд
batuul naad hotiinhoo ajlig l sn hii busdiig ***** uruu tataad bai Urdahaa davtah gd bna u
batuul naad hotiinhoo ajlig l sn hii busdiig ***** uruu tataad bai Urdahaa davtah gd bna u
batuul naad hotiinhoo ajlig l sn hii busdiig ***** uruu tataad bai Urdahaa davtah gd bna u
batuul naad hotiinhoo ajlig l sn hii busdiig ***** uruu tataad bai Urdahaa davtah gd bna u
ХУ намыхан баярлаад тэмдэглээд эхэлчихсэн байна лээ шд АН-ыхаан юм бодогдохгүй байна уу, дандаа хүний идэш болноо малнууд
an-xand 2-xon songolt bii. xudlaa 2012 ond yalchixsan ym shig xudlaa ongiorood yaxab bat-uul ee manan baiguulax n uu
***** минь ажлаа хийгээч цэцэг навч хор хутгах хогийн уутнаас чинь өөр хийх ажил зөндөө байна налайхын замыг хар тэнд нийслэлчүүд машин тэргээ эвдэж амий алдаж байна тэд өөрөөс чинь амь нас эд хөрөнгөө нэхэмжлэх эрхтэй ш дээ
Батүүлийн зөв
eleg a bah ymaa uul
ene buural unen hogiin nobsh ymaa
Үүлийг дэмжинээээээээээээээээ дэмжсээр ч байна. Тэр бусдыгаа бодвол ичих булчирхайтай хүн шүү
Batuul baij ene nam abragdaj magdgui b.na.aitan huvg bol alban tushaaliin heneeten hurdan zailuul.hamaas hooj garga.batuul,battulga ta hoeriig zobhon nam bish mongoliin ard tumen dejij b.na shuu.amjilt husie.
Batuul baij ene nam abragdaj magdgui b.na.aitan huvg bol alban tushaaliin heneeten hurdan zailuul.hamaas hooj garga.batuul,battulga ta hoeriig zobhon nam bish mongoliin ard tumen dejij b.na shuu.amjilt husie.
энэ 2 яг таарсан таар шуудайнууд. ер нь захимдаа энэ нийгэмд бурхан цаанаас нь харж байдаг болов уу гэмээр амьтадыг хоршуулаад бахйдаг юмшиг байгаа юм. энэ 2 ыг харахаар инээд хүрээд, АН ыг сөнөсөн нам гэж хардаг даа. та нар ярих чинь нэг өөр хийх чинь бүр өөр увайгүй амьтад болжээ. Хойд солонгост очиж монголд ярьж хийдгээ хийвэл харин Кимчен ун харин шагнах байх шүү
чи битгий хуцаач цаана чинь бүгд ашиг сонирхолоо урдаа тавиад, улс орноо худалдаж идээд өрөнд унагаад байхад, луйварчин гадныханы эсрэг хөгжилийн төлөө цөөхөн бүр хуруу дарам хүн дуугарч байгаагийн нэг нь С.Ганбаатар , Х.Баттулга, Үүл баатар хэд л байна даг... Зөв шүү Үүл баатар аа ард түмэн дэмжинэ...
Энэ Батvvл яалаа гэж ингэж урваж шарван вэ? Бурханы гэсгээл хvртэхвийдээ? Баатар хvний гаргах vйлдэл бишл байна даа. Баатар авахдаа их ичсэн гэдэг хожим урваж шарвахдаа яана даа гэж ичиж байжлдээ.
batvvliig ovo ggvi uls turch ym bolovu gsn buru muiharlaj bnda jenkoch yahav ashig sonrhol
batvvliig ovo ggvi uls turch ym bolovu gsn buru muiharlaj bnda jenkoch yahav ashig sonrhol
batvvliig ovo ggvi uls turch ym bolovu gsn buru muiharlaj bnda jenkoch yahav ashig sonrhol
Хамгийн их уншсан