Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Рио Тинто”-той тэмцэхийн тулд “ИндастриОЛЛ” холбоо Монголоос “цус” сэлбэв


Уул уурхай, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбаруудад ажиллаж буй 140 улсын 50 сая ажилчдыг төлөөлдөг Олон улсын үйлдвэрчний эвлэлийн “ИндастриОЛЛ” холбоо “Үндэстэн дамнасан “Рио Тинто” корпорацын чухал хөрөнгө оруулалт хийсэн газар бол Монгол Улс” хэмээн мэдэгдлээ. Энэ нь тус холбоо “Рио Тинто” корпорацын олон улсын хэмжээнд явуулж буй үйл ажиллагаанд ажилчдын эрх ашиг зөрчигдөж, байгууллагын зүгээс зүй бусаар авирлаж байгаа явдлыг таслан зогсоох кампанит ажлыг эхлүүлж, мөн эрчимжүүлж байгаатай холбоотой юм. Тэгвэл тус холбоо Монгол Улсаас ямар дэмжлэг хүсч, “Рио Тинто” корпорацид ямар үнэлэлт өгч байгаа талаар дор сийрүүлэн хүргэе.

“Рио Тинто” хүнээс урьтаж ашгийг эрхэмлэж ирсэн

“ИндастриОЛЛ” холбоо “Дэлхийн өмнөд хэсэг дэх нийгмийн хувьд тогтвортой уул уурхайн төлөөх хөдөлмөрийн асуудал”-ын талаар хэлэлцэхээр Монгол Улсын үйлдвэрчний эвлэлүүд, Засгийн газрын эрх баригчид болон иргэний нийгэмлэгтэй нэгдэхээр болсон юм. Тус холбооны чуулга уулзалт энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болсон бөгөөд энэ үеэр “Рио Тинто” корпорацын дэлхий даяар явуулж байгаа үйл ажиллагааг хэлэлцэх гол сэдвээ болгосон юм. Учир нь, “Рио Тинто” өөрийн үйл ажиллагаа явуулж буй улсын үйлдвэрчний эвлэл, байгаль орчин, нийгэм болон нутгийн уугуул иргэдтэй зөрчилдөж ямар ч зардлаар хамаагүй ашигтай ажиллахыг хичээж байгаа аж. Тиймээс үйлдвэрчний эвлэлүүд дэмжлэг авах үүднээс Монгол Улсыг сонгожээ. Энэ талаар “ИндастриОЛЛ” холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Кимал Озкан “Рио Тинто” корпорац үйлдвэрчний эвлэлүүд, орон нутгийн байгууллагууд, байгаль орчны бүлэг болон бусад чухал нийгмийн оролцогч талуудтай удаа дараалан зөрчил үүсгэсээр байна. Тиймээс үйлдвэрчний эвлэлүүд, иргэний нийгэмлэг хамтарч байгаль орчин, нийгэм, ажилчдын эрх ашгийн төлөө “Рио Тинто”-г шахаж шаардах үүднээс урьд өмнөбайгаагүйгээр нэгдэж байна. “Рио Тинто” удаан хугацааны турш хүний өмнө ашгийг эрхэмлэж ирсэн. Саяхан л гэхэд Папуа Шинэ Гвинейн Грасбергийн уурхайд гарсан ослын талаар дурдаж болно” гэж хэлжээ. Тэгвэл “Оюу Толгой” төслийн нэрээр Өмнөговь аймагт зэс, алтны томоохон уурхайг ажиллуулж байгаа “Рио Тинто”-д дотоодын нийг­мийн байгууллагын тө­лөө­­лөл болох “Говийн газар шо­роо” ТББ дараах үнэлгээг өгч, “Рио Тинто”-гийн үйлд­вэрч­ний эвлэлийн бүрэн эр­хийг бэхжүүлж хамгаалах, хөдөл­мөрийн таатай нөхцөлтэй ажлын байрны төлөө тэмцэхэд ажилч­дыг нэгдэхийг” уриалж байна.

Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах тухай ганцхан заалт бий

“Оюу Толгой зэс, алт, мөнгөний уурхай нь Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 36 хүртэл хувийг үйлдвэрлэх, дэлхийд гуравт орох томоохон уурхай болно гэж “Рио Тинто” амладаг. Энэхүү уурхайд хөрөнгө оруулалт хийж хэрэгжүүлэх дуулантай гэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ бий. Энэ гэрээнд ”Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт болон сургалт” нэртэй нийт 17 заалт байдаг. Харамсалтай нь, энэхүү гэрээ хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах тухай ганц­хан заалттай. Тэгсэн мөртлөө ганц заалт нь олон улсын түвшний хамгаалалтын оронд эрхийн хамгааллыг хангаж чадаагүй Монгол Улсын эрх зүйн орчинг дагаж мөрдөхийг үүрэг болгосон байдаг” хэмээн “Говийн газар шороо” ТББ-ын тэргүүн Д.Батцэнгэл хэллээ. Түүний ТББ “Дэлхийн өмнөд хэсэг дэх нийгмийн хувьд тогтвортой уул уурхайн төлөөх хөдөлмөрийн асуудал” чуулга уулзалтад,
1.  Ханбогд сумын уурхайд ажиллаж байгаад цомхтгогдсон иргэд
2.  Одоо “Оюу Толгойд” ажиллаж уурхайн талбайд амьдарч буй иргэд
3. Нөхөн олговрын гэрээний хүрээнд “Оюу Толгой”-гоос ажлын байраар хангагдсан малчдын хөдөлмөрийн асуудлууд гэсэн гурван чиглэлээр илтгэл тавьсан байна.
Тухайлбал, “Оюу Толгой” төсөл бий болж, олон нийтэд танигдсан цагаас эхлэн орон нутгийн төгсөгчид болон хөдөлмөрийн насныхан их дээд сургууль төгсч, курс, дамжаанд суралцаж өөрсдийгөө бэлдэж ирсэн. Гэвч ялгаварлан гадуурхалт ихсэж, ажлын байр зарлахдаа орон нутгаас өрсөлдөн орох боломжгүй болзол хангахыг шаарддаг тухай нэн тэргүүнд өгүүлжээ. Жишээлбэл, галч, манаачийн ажлын байрны шаардлагад, англи хэлний мэдлэгтэй, компьютер дээр ажиллах чадвартай гэж заасан байна. Мөн цахилгаанчны ажлын байранд хүч зааж хязгаарласан зэргээрээ нутгийн иргэд ажилд орох боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Түүнчлэн зориулалтын хамгаа­лалтын хэрэгсэл өгдөггүйгээс бохирын цооногт унаж, гэрээт компанийн ажил­чин угаартаж нас барсан  асуудлыг иш татан өнөөдрийг хүртэл аюулгүй ажиллагааны журам баримталдаггүй гэдгийг хэллээ. Наад зах нь аюулгүй ажиллагаа гэж баахан сургалт явуулдаг ч нормын хувцас урагдаж, эдэлгээний явцад хэрэглэх боломжгүй болсон тохиолдолд зардлаа хэмнэх шаардлагатай гээд сольж өгдөггүй, өнөөг хүртэл зориулалтын бус маск тавьсаар байгаа гэнэ.
Үүний бодит жишээ нь дараах зүйлс дээр илэрч бай­гааг гэдгийг ч Олон Улсын үйлдвэрч­ний эвлэлийн ИндастриОЛЛ холбоо үзэж байна.  
-”Рио Тинто” хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүн анхаардаг гэдэг ч 2013 тус ком­панийн бүрэн болон хамтран эзэмшдэг уурхайд 40 хүн нас барсан. 2013 оны тавдугаар сарын 14-нд “Рио Тинто”-гийн “Freeport McMoRan” компанийн хамтран эзэмшдэг Грасбергийн уурхайд аюулгүй ажиллагааны сургуулилтын үеэр уурхайн хонгил нурж, 28 хүн нас барсан. Энэ ослоос сэргийлэх боломжтой байсан гэж хүний эрхийн байгууллагууд үзсэн.
-”Рио Тинто”-гийн ажилч­дын 1/3 нь маш их дуу чимээтэй нөхцөлд ажилладаг бөгөөд энэ нь цаашид сонсгол муудах аюултай.
 -”Рио Тинто” нь “Global Reporting Initiative” хэмээх дэлхий даяар тайлагнах санаачилгад нэгдсэн 6000 компанийн нэг боловч тэдний гаргасан тайлан мэдээний 60 хувь нь  л үндсэн мэдээлэлтэйгээ таарч байсан.
-”Рио Тинто” ажил олгогч-ажилтан гэсэн шууд холбоо тогтоох нь үр ашигтай менежмент гэдэг ч энэ нь нэг талаараа үйлдвэрчний эвлэл, гуравдагч хүчний нөлөөг хазаарлах гэсэн оролдлого гэж үйлдвэрчний эвлэлүүд үздэг.
-2012 онд Канадын Квебек дэх уурхайн 780 ажилтнаа ажлаас нь түр чөлөөлсөн. Энэ нь тэдгээр ажилчид цалин хасч, гаднаас ажилчин авахыг эсэргүүцсэнээс үүджээ.
-”Рио Тинто”-гийн  “Freeport McMoRan” компанитай хамт­ран ажиллуулдаг Индонезийн Грасбергийн уурхайн ажилла­гааны талаар гомдол шүүмжлэл тасардаггүй. Тус уурхай уур­хай­гаас гарсан 1.3 тэрбум тонн хог хаягдлаа Ажква гол руу хаясан гэдэг мэдээ бий. Байгаль орчинд халтай иймэрхүү ажиллагаанаас нь үүдээд Норвегийн тэтгэврийн сан “Freeport McMoRan” болон “Рио Тинто”-д оруулсан 786 сая ам.долларын хөрөнгө оруулалтаа татсан.
 -АНУ-ын Солт Лэйк дэх зэсийн уурхай ойр орчимдаа агаарын бохирдол үүсгэж, улмаар жилд 150 хүн цагаасаа өмнө нас барахад хүргэж байна хэмээн Ютагийн эрүүл орчны төлөөх эмч нарын холбооноос үзсэн.
-Норвегийн “Publish What You Pay” төрийн бус байгуул­лагаас “Рио Тинто”г судлаад 100 гаруй охин компанитай гэж мэдэгдсэн. Эдгээр оффшор компаниуд нь “Рио Тинто”-гийн уурхайнуудыг бага татвар төлөх зорилготой. Жишээ нь, Гвиней дэх уурхайг нь Жерсид бүртгэлтэй компани удирддаг.
-”Рио Тинто”-гийн ажилч­дын эрүүл мэндийн талаарх мэдээ­лэл хязгаарлагдмал бай­даг. Тус компани дахь аж­лын байрнаас шалтгаалсан өвчлөн 30 хувиар багассан гэдэг мэ­дээ байгаа ч энэ нь гэмтэж, бэрт­сэн ажилчид эцэстээ өөрс­дийгөө ажлын хариуцлага алдсан гэж зэмлүүлэхээс эмээн болсон явдлыг нууцалдагтай холбоотой гэж үйлдвэрчний эвлэл үздэг.
-Мозамбикийн Тете муж дахь нүүрсний асар том ордод “Рио Тинто” олборлолт хийхийн тулд нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн нь оршин суугчдын амьжиргаа дордоход хүргэжээ.

Үргэлжлэл бий…

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан