Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Энхбаяр: Мэргэжлийн Засгийн газар байгуулж өгөөд УИХ тарчих хэрэгтэй


УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах 28 гишүүн дээр 10 гишүүн нэмж гарын үсэг зурлаа гэсэн. Аль намын, хэн гэдгийг хэлж болох уу?
-УИХ-ын 28 гишүүний өргөн барьсан асуудалд “Шударга ёс” эвсэл завсарлага авлаа. Ардчилсан нам завсарлага авах чадваргүй болжээ гэдэг өөрөө ноцтой асуудал юм. Тэр нэрс удахгүй тодорхой болох биз дээ. Энэ завсарлагын дараа Ардчилсан нам зохион байгуулалтаа хийж чадвал дахин завсарлага авах гэж оролдох байх. Түүний дараа хүссэн хүсээгүй чуулганаар хэлэлцэнэ шүү дээ.

-Эрх баригч хоёр нам гэрээ байгуулсан нь улс төрд шинэ шуугиан тариад байгаа, танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Тэр бол улс төрийн зарчимгүй асуудал. Сонгуулиас үл хамаараад засгийн эрхийг тасралтгүйгээр ээлжлэн барья, бүх талаар дэмжье гэсэн шүү дээ. Улс төрийн намуудын үнэт зүйл, чиг баримжаа гэж алга. Маш цөөн хүний хуйвалдаан л харагдаж байгаа юм. Үүнийг мэдээж АН, МАХН-ын шудрага гишүүд эхнээсээ шүүмжлээд ирлээ. Үүнтэй давхцаад Ерөнхий сайдыг огцруулъя гэхээр ямар ч үнээр хамаагүй тэсч гарах гэдэг асуудал л ургаж байна. Хариуцлагаас зугатахын тулд Ерөнхий сайд бүхнийг хийж байна.

-Та гэрээний хавсралтыг нь нүдээр үзсэн үү. МАН-ын зүгээс шидсэн чулуу гэж харах хүн олон байна.
-Харсан харсан. Ер нь, бүх ард түмний өмнө гарын үсэг зурсан эхний гэрээнийх нь логик тэнд байна лээ. Арай товчилсон, хураангуй амлалт. Том гэрээг харахад сонгуульд хамтраад, эвсэл болж ороод, бие биеэ өмгөөлж хамгаална гэсэн л ойлголт шүү дээ. Тэрийг нуугаад байх ч хэрэг алга. Өнөөдөр Ардчилсан нам дотроо учраа олохгүй, завсарлага авч чадахгүй болчихсон нь харагдаж байна. Тэдний өмнөөс “Шудрага ёс” эвсэл завсарлага авч өгч байгаа нь өөрөө асуудал гүнзгийрсний шинж шүү дээ.

-Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн том алдааг та юу гэж хардаг бол?
-Ард түмэн, иргэдийн сонголтыг үл тоож эрх мэдлийн хуваарилалтыг ноцтой эвдсэн. УИХ ажиллах ёстой зарчмаараа байж чадаагүй, Засгийн газар УИХ-ынхаа дээр гарсан. Их хурал гэдэг чинь бидний 24 жилийн өмнө сонгосон нийгмийн гол үнэт зүйлийн нэг. Ард түмнээ төлөөлнө, тэр төлөөлөл Засгийн газрын санхүү, мөнгөний зарцуулалтыг хянаж, төсвөө баталж өгөх. Тэр эрх мэдлийг хязгаарлаад УИХ-ын хяналтгүйгээр үнэ тогтворжуулах их мөнгө, “Чингис” бонд, Евро бонд, “Самурай” бонд, Хятадын зээл гээд бүгдийг нь төсвөөс гадуур зарцуулаад явчихсан. Дур зоргоороо аашилсан энэ авир нь УИХ-ын өөрийнх нь буруу. Ялангуяа эрх баригчдын маш том буруу юм. Одоо оройтсон ч гэсэн ойлгож эхлээд УИХ-ын гишүүд нам харгалзахгүйгээр Засгийн газрыг огцруулах асуудалд хөдөлж байгаа нь сайшаалтай байна л даа.

-Н.Алтанхуягийг огц­руул­лаа, чадлаа гэж бо­доход оронд нь та хэн нэгнийг харж байгаа болов уу?
-Монголд тийм хүн байлгүй яахав. Гэхдээ хүн нэрлэхээс илүү аль нэг нам сонгуульд ялах, улс төрийн ашиг хонжоо олох асуудал сонин биш болчихсон. Тэр шалгуур, босгоо давчихсан юм. Одоо асуудал Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхүйц хүндрээд ирсэн. Өрийн асуудалд орсон, өөрөө хөрөнгө оруулах чадваргүй болж, валютын ноцтой хямрал руу явсан гэдэг нь ямарваа улс төрийн асуудал биш болчихсон. Зарим хүний хэлээд байгаа шиг мэргэжлийн Засгийн газар, мөрөөдлийн Засгийн газар бий болж, улс төрөөс хараат бус тийм хүмүүс л бүрэлдэхүүнд орж яваад үзэх боломж байгаа. 2016 он гэхэд эдийн засаг эргэж босохгүй нь тодорхой болчихлоо. Төсөв, төлөв байдал, макро эдийн засгийн суурь үзүүлэлт туйлын муу, улам дордож байна. Одоо үүнийг цаашдаа нуух аргагүй шүү дээ. Маш хүчтэй цохилтууд ирж байгаа. Хоёр жил манай нам сэрэмжлүүлэх гэж, цөөнхийн үүргээ биелүүлэх гэж хангалттай их оролдсон ч бидний үгийг дутуу авсан юм.

-Засгийн газар огцорчихвол МАН-тай хамтарч эрх барих таамаг, зураглал гараад байгаа шүү дээ...
-Энэ бол тавьсан асуудлын хүчийг саармаг­жуу­лах гэсэн л санаа. Дарга сайдын, хувийн ашиг сонирхлын түвшний асуудал биш болчихлоо. Яагаад ч “МАНАН” байж болохгүй. Энэ чинь ёс зүйн асуудал, олонх, цөөнх нийлэхгүй. Гурван жилийн өмнө нэгэнт явна гэсэн бол бариандаа л орж байх хэрэгтэй. Бид харин зөв болгох талд нь дэмжих нь тодорхой. Нэг удаа би хэлж байсан л даа, үндэсний хэмжээний зөвшилцлийн асуудал орж ирвэл хохирлыг багасгах боломжтой гэж. Нийгэмд тулгамдсан шудрага ёс, баялгийн хуваарилалт, гадаад бодлого, уул уурхайн асуудалд үндэсний зөвшилцөл хийгээд түүнийгээ багаар бодоход 10 жил өөрчлөхгүй байх “цоож зүүх” тухай. Үүнийг ямар ч Засгийн газар дагаж мөрдөнө. Гэхдээ 2016 онд улс төрийн аль ч нам ялалтын суурь хангахгүй. Бүгдэд нь нийгмийн итгэл их суларчихсан шүү дээ. Төсөв хэлэлцэх үед эдийн засгийн суурь тоо, судалгаа ил гарахаар бүр ч суларч байна. Тэгэхээр намууд улс төрийн хариуцлага хүлээх л болж байгаа юм. Ер нь, болдог бол төсвөө яаралтай баталчихаад, улс төрөөс үл хамаарах мэргэжлийн Засгийн газар байгуулж өгөөд УИХ тарчих хэрэгтэй. Угаасаа хариуцлага явж явж Алтанхуяг дээр ч биш УИХ-д ирэх ёстой. Яагаад гэвэл энэ чинь ард түмнээс сонгогдсон юм. Ингэвэл улс төрийн цэвэрлэгээ явагдах байх, тэгэхгүй бол 24 жил явсан инерцээ алдаад, зогсох нь. МАН, АН, МАХН гээд аль ч нам дотор байр суурийн түмэн зөрчил байгаа биз дээ. Нам гэдэг нэр дор хашигдах биш итгэл үнэмшлээрээ нэгдсэн улс концепцоо гаргаж, нааш цааш болмоор байна. Ингэж өөрчлөлт, шинэчлэл, ардчиллыг бэхжүүлэх дараагийн үнэт зүйлээ гаргаж ирэхгүй бол мухар руу зүглээд, улам бухимдал, зөрчилдөөн үүсээд байх бололтой.

-Таны энэ санааг хэрэгжүүлэхэд бидэнд ямар боломж байна вэ?
-Ерөнхийлөгч гэж хүн байна. Харьцангуй дахин улс төржих нь бага учраас үүнд тулгуурлаад УИХ тарна. Тэгэхээр нийгэмд нэг хүлээлт бий болно шүү дээ. Түүний дараа улс төр зөв ажиллах гэж оролдох байх. Түүнээс биш одоо аль ч нам нөгөөтэйгөө хамтраад бүтэхгүй, бие биеэ дэгээднэ.

0 Сэтгэгдэл
MEREGJILIIN ZASGIIN GAZAR GEDEG CHIN SALBARIIN SAID BUR NI TUS SALBARIINHAA MEREGZUL EZEMSHSEN BAIH HEREGTEI ZUV SANAA BAINA UNEN nam hargalzahgui zasgiin gazraa burduulj ed oron ard tumnee avrah tcag bolson gej bodoj baina ALTANHUYGIIN ZASGIIN GAZAR ULS ORNIIG MINI URUU HARUULJ DUUSLAA SALBARIIH NI EM -n SAID UVDAL HURTEL SAIDIIN AJILDAA BAIR SUURGUI BAISNAAS SAIDAA SONSOH HUN OLDOHOO BOLIOD BAINA INGESNEEREE ARD TUMEN DUND NI HOHIRCH BAINA SHUUDEE
Hariutslaga tootsoj bj uls tor tsever bolno ter unen shu
mash zuv
Энэ залуу чинь харин овоо ухаалаг юм яриад байна уу даа. Гэхдээ анзаараад байхнээ МАН-ын залуучуудын хэлж ярьж байгаа нь АН-ыг бодвол хамаагүй төлөвшсөн зөв яриатай болчихжээ. Алтанхуяг шиг ам, үйлдэл хоёр нь зөрөөд байхгүй л бол... Дараагийн сонгуулиар МАН-ын залуучуудад итгэл өгч үзнэ гэж бодоод эхэлсэн. АН-д сая өгөөд хэрэг алга даа /санаа алдав хаха/
Gulug gedeg chin harin taarsan duudlaga bna.
мэргэжлийн з.г. гэнэ үү элэг авчих юм аа мэргэжлийн сайд байдаг хэрэг үү эсвэл олон салбар хариуцсан сайдаар нэг салбарын хүнийг тавьчихаар бусад салбар нь уламбудаа болдогыг мэдэхгүйл дээ молокосос чинь
Чи БХЯ сайд болно гэж сэрүүн зүүдлээд байгаа юм биш биз дээ??Бизнесээ л хий тэрнээс өөрөөр чадах юмгүй -Олдсон нь их юм? Улсад мэрэгжилийн засгийн газрыг байгуулах ямар ч нөхцөл байхгүй.Учир ньодоохондоо мөнгтэй байгаа та нар өөрсдийнхөө хүмсийг оруулна?Үүнийг л хүлээж байгаа.Дараа нь дэмжсэн,дэвшүүлсэн мөнгөө нэхэж залуусыг шантаажлаж төрийг улам хэврэг болгоно?Чиний авсан -үгүй хийсэн СҮЛЖМЭЛИЙН үйлдвэр үүнийг нотлоно??Хэн чамд итгэх юм бэ гөлөгөө??
Нам гэдэг нэр дор хашигдах биш итгэл үнэмшлээрээ нэгдсэн улс концепцоо гаргаж, нааш цааш болмоор байна.ene ug unexeer anxaaral tatlaa. masn tom sninecnleliin ongo auasiig aguulsan tom ug bna, iim setgelgee saitai, snudarga zaluus nam xargalzaxgui neg tald garaad sniruuxen ajillaasai , olon tumen demjine dee
зөв өө . уих тарахаас өөр гарц байхгүй. эхлээд наад худалч мулгуу хуягаа зайлуулаад шалгадаг газар руу нь явуул.
2016 онд дахиад можаритари системээр сонгууль явах ёстой. Зүгээр байж байгаад гишүүн болдог ёсыг болих хэрэгтэй.
Ene odoo yugaa coliorood bgaa nuxur ve uls ornii ediin zasag xvnd nuxtsuld baixad UIX tarchix estoi ch gexshig. Man nam ugaasaa uls orno xezee bodoj bailaa odoo ch Ene Xvnii amnaas vg, ug sanaa zuxaltsaj bna
чи муу нохойн гөлөг хэлсэндээ хүрч харагдаач, чамайг хэн тоож сонгосон юм ароын хаалгаар орчихоод.. хуцаад битгий байгаарай
ene muu hogiin ***** ua geed ***** bnaa horiotoi an hiisen hulgaichiig shorond ni hiih heregtei etsgiin huuli bus horongoor tuilj baij ichij amidar
gulug mini hol ochij *****
чи муу нохойн гөлөг хэлсэндээ хүрч харагдаач, чамайг хэн тоож сонгосон юм ароын хаалгаар орчихоод.. хуцаад битгий байгаарай
Хамгийн их уншсан