Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Apple-ийн анхны компьютер дуудлага худалдаанд 1 сая доллар хүрлээ


Америкийн Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар Apple  компанийн үйлдвэрлэсэн анхны компьютер нэг сая долларын үнэ хүрсэн байна.  Apple-ийн зохион бүтээгч Стив Вознякийн анх угсарсан Apple-1 компьютер өнөө ч ажилласаар байгаа гэнэ. Стив Возняк, Стив Жобс нар тэр үед Калифорни дахь Жобсын гаражид 50 имй компьютер угсарч байжээ.
1976 онд угсарсан энэ компьютер тэр жилээ 500 долларын үнэтэй байсан бол 1977 онд 650 доллараар борлуулагдаж байсан байна. Хэдэн жилийн өмнө Apple-1 компьютер дуудлага худалдаан дээр 370 мянган доллараар борлуулагдаж байсан юм. Apple-1 нь тухайн үедээ тооны машины салбарт эргэлт гаргаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан