Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэрэмжлүүлэг

Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн хэмжээнд нийт 73 хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх хэргээс ихэнхи хэргийн эзэн холбогдогчийг өнөөдрийн байдлаар цагдаа, хууль хяналтын байгууллага илрүүлээд байгаа аж. Сүүлийн үед орон байр болон автомашины эд анги хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Иймд иргэд орон байраа хараа хяналтгүй орхихгүй байх, хамгаалалтын бэхэлгээ болон дохиололын төхөөрөмж байрлуулах, бат бөх цоож хэрэглэх, зайлшгүй тохиолдолд зэргэлдээ айл хөршдөө захиж, аюулгүй байдлын талаар хамтран бие биедээ дэм өгөх зэргээр өөрсдийн эд хөрөнгөндөө аюул учруулахгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан