Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дондог нь дахин шалгагдаж, Ц.Батбаяр нь шүүгдээд энэ МАН-ынхан


Бараг 100 гаруй жилийн түүхтэй, бараг 100 гаруй мянган гишүүнтэй /олонхи нь МАХН- руу яваад одоо хэд үлдсэнийгээ М.Энхболд нь мэдэхгүй суугаа/ МАН-ын барцад дуусдаггүй ээ.
Хамгийн шилдэг гишүүн, улс орны төлөө чөмгөө дундартал явна гээд хууль тогтоох дээд байгууллага УИХ-д сонгон магтан мануулж явсан Д.Дондог, Ц.Батбаяр нарынх нь шүүх хурал өдөр дараалан болж байна.

Төв аймгийн ард түмнийг төлөөлөн УИХ-д сонгогдож, Монгол Улсыг цэцэглэн хөгжүүлэхээр ханцуй шамлан зүтгэж явахдаа улсын хөрөнгөнөөс өчүүхнийг завшиж, бусдыг жаахан  хуурсан УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг  бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс 10 жил нэг сарын хорих ял өгч, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм. Түүний гал хам,  туслахаар нь ажиллаж байсан  Д.Сайнбаярт чанга дэглэмтэй хорих ангид 12 жил хорих,  “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгт  13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байсан юм. Тэд өөр хоорондоо үгсч,  барилга барих газар олж өгнө гэж бусдыг бүлэглэн хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр буруутгаж байгаа юм.

Үүнтэй зэрэгцээд юм мэдэхгүйг нь далимдуулан МАН-ын том луварчид бууны нохой болгон Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч болгон ашиглаж байгаад УИХ-д дэвшүүлсэн өнөөх улаан хацарт Ц.Батбаярын хэргийг шүүх бас хэлэлцэж байна.
Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байсан Ц.Батбаяр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудалыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлэн улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон үрэгдүүлж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсанд буруутгаж шүүсэн юм. Анхан шатны шүүхээр энэ хэргийн төлөө 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдсан юм. Энэ хэрэгт  мөн л МАН-ын шилдэг гишүүн, Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт холбогдон сандрахдаа АНУ руу зугтаж алга болоод эрэл сурал болж байсан юм.
Өчигдөрхөн л улсын хөрөнгөнөөс хумсалж өвөртөлж явсан МАН-ын шилдэг гишүүд өнөөдөр ээлж дараалан шүүхийн үүдэнд чулуу нясалсаар  л.......
УИХ-ын хагас дугуй танхимаас л шууд хорих газар луу нисээд байх юм аа, энэ МАН-ынхан ......

0 Сэтгэгдэл
mongoliin tulee gesen sergel ednii hend ni ch alga
ene zasgaas olon hun daraagiin songuuliin daraa iim baidald hyrnee. ard tymen ta nariig uursduur chin shyylgej baigaa n ter. ug n ergeed nad deer irne shyy gedgee medej ajillah estoi
Наранд 10 жил амьдрах насгүй энэ энэ луйварчин нарсанд яана даа.
Хамгийн их уншсан