Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залхуурсан түргэн тусламжийнхан хүний шарилыг ил орхижээ

Их Британийн Даунхэм-Маркет хотын түргэн тусламжийн албаны нэг багийнхан Литтлпорт тосгонд дуудлагаар очоод хэдийнээ нас барсан залуугийн шарилыг аваад явсан байна. Харамсалтай нь тэд ажлын цаг дуусч байхад 35 км-ийн цаана орших шарил хадгалах газарт хүрэхээсээ залхууран эмнэлэг рүүгээ буцахаар шийдэн шарилыг замын хажууд хогийн савны дэргэд орхиод явсныг өглөө нь эмнэлгийн өөр ажилтнууд олжээ. Шарил хотоос 20 орчим км-ийн зайд ил байсан байна.
32 настай талийгаач Жеймс Харрисоны гэр бүлийнхэн “Эмнэлгийнхнийг хүмүүсийн амь насыг хамгаалах гэж зүтгэж явдаг хүмүүс гэж боддог байсан. Одоо бол ингэж бодож чадахгүй нь“ гэж хэлжээ.
Энэ явдал нийтэд ил болсны дараа иргэд, төрийн бус байгууллагын гишүүд, зарим улстөрч тэр эмч нарыг шийтгэхийг шаардаж байгаа гэнэ. “Бид түргэн тусламжийн тэр ажилтнуудад хариуцлага тооцуулахын төлөө бүхнийг хийнэ” гэж Өвчтөнүүдийн холбооны гишүүн Кэтрин Мёрфи хэлсэн байна.
Харин Дорнод Английн түргэн тусламжийн алба талийгаачийн гэр бүлийнхнээс албан ёсоор уучлал гуйжээ.

0 Сэтгэгдэл
yadag muusain sugnuud ve
Хамгийн их уншсан