Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Уучлаарай та дугаар андуурч” жүжиг үзэгчдэд хүрнэ

УДЭТ-ын тайзнаа өнөөдөр Люсиль Флетчер зохиол, СТА Ч.Түвшингийн найруулга “Уучлаарай та дугаар андуурч” триллер драмын жүжиг үзэгчдийн хүртээл болно.

 Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Бэсрэг жүжгийн” төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд зургаан бэсрэг жүжгийг тус театрын тайзнаа амилуулаад  байна.  

Тус жүжигт амьдралынхаа ихэнх жилийг хэвтэрт өнгөрүүлсэн хатагтай Стивенсон өөрийн төрсөн өдрөөр нөхөр Альберт руу залгахаар харилцуур авна. Гэвч тэрээр сүлжээ андуурч санамсаргүй  аймшигт аллагын талаарх захиалгат хэргийг сонсож байгаагаар жүжиг эхэлнэ.

Жүжиг цааш санаанд оромгүй, гэнэтийн үйл явдлаар үргэлжлэх бөгөөд айдас түгшүүр, сэжиг таамаг, хардлага сэрдлэг дунд хэн нэгнийг аврах гэсэн оролдлого нь яван явсаар өөрийгөө аврах оролдлого болж хувирна. Өөрийн хамгийн хайртай хүний гарт амиа алдах тэр үнэнийг мэдсэн хөөрхий эмэгтэй тулаад ирсэн аймшигт хором мөч бүрт аврал эрнэ...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан