Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Леонардо Ди Каприо манай гаригийн хамгийн сайхан бүсгүйн нэгийг хаялаа


Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо загвар өмсөгч Тони Гаррнтай  дурлалын роман үүсгээд бүтэн жил хагас болсны дараа хаяхаар шийдсэн тухай барууны хэвлэлүүд бичиж байна. 39 настай, чөлөөт амьдралыг хүсэгч энэ эр, 22 настай загвар өмсөгч бүсгүйгээс  яагаад салж байгаа нь одоохондоо нууц байна.
Ямартай ч сүүлийн үест энэ хоёр хамт байх нь багасч Тони Нью-Йоркийн загварын долоо хоногт анхаарлаа хандуулж байсан бол Лео баруун эргийн цэнгээний газруудад хөгжилдөн цагаа өнгөрүүлж байжээ. Одуудын салж нийлж л байдаг хорвоод олон нийт үүнд  нэг их гайхахгүй байна.
Орланд Блумыг загвар өмсөгч Миранда Керрээс саллаа гэсэн мэдээ гарч байхад “Тэнгис далайд өөр олон загас бий шүү дээ” гэсэн нэг коммент байсныг санахад илүүдэх юун.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан