Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлагыг 107 тусгай дугаараар авч эхэллээ


Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд дуудлага авах 107 тусгай дугаар ажиллаж эхэллээ. Энэхүү дугаараар Гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүх төрлийн мэдээлэл дуудлага хүлээж авах юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах ажлыг Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд явуулж байгаа аж. Энэ төв нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж хохирогчдыг 3-10 хоног байрлуулан тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр Хууль зүйн яам, харьяа байгууллагууд нэлээд анхаарч эхэлсний илрэл гэж ч ойлгож болох юм. Тухайлбал, Хууль зүйн яамны харьяа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх Нэг цэгийн төвд хохирогчдод эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцааг 1222 тусгай дугаараар үзүүлж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан