Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автобусаар үнэгүй зорчдог хүмүүсийн хөнгөлөлтийг цуцлах гэнэ


Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог. Тэгвэл ирэх оны нэг сарын 1-нээс тэднийг нийтийн тээврээр төлбөртэй зорчуулна гэдгээ Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон мэдэгдлээ. Учир нь, УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тухай хуулиар дээрх иргэдийн нийтийн тээврийн үнийн нөхөн олговрыг улсын төсвөөс бус харин нийслэлийн төсөвт шилжүүлэхээр тусгасан байгаа. Ингэхдээ 30 хувиар бууруулж оруулж өгчээ. Үүнийг нь эсэргүүцэж нөхөн олговроос татгалзаж,  дээрх иргэдийг  үнэ төлбөртэй зорчуулах гэнэ. Өмнө нь  нийслэлийн төсвөөс нөхөн олговор авч байсан удаатай. Тэдгээр жилд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй иргэдийн төлбөрийг бүрэн авч байгаагүй аж. Харин нөхөн олговор сайд нарын багцад шилжсэнээр зорчих иргэдийн тоо тодорхой болж, санхүүжилт нэмэгдэн, нөхөн олговрын мөнгө цаг хугацаандаа ордог болжээ. Хэрэв нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдийн унааны зардлын нөхөн олговрыг 30 хувиар бууруулж, нийслэлээс санхүүжүүлдэг болчихвол санхүүжилт нь цаг хугацаандаа орохгүй, нийтийн тээврийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ хэмээн тэд үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан