Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөр хүүхэнтэй гэрлэснийг эхнэр нь фейсбүкээс мэджээ


Британийн 55 настай эмэгтэй Ивонна Гибней өөрийнх нь нөхөр 49 настай Морис Гибни гэрлэлтээ цуцлалгүйгээр өөр эмэгтэйтэй гэрлэж энэ хуримандаа 72 мянган доллар зарцуулсныг фейсбүкээс олж мэдсэн байна.
Өмнөх гэр бүлээ цуцлуулалгүйгээр өөр бүсгүйтэй гэр бүлээ батлуулж байгааг мэдсэн эмэгтэй нөхрөө шүүхэд өгсөн байна. Шүүх хуралдаан дээр британи эмэгтэй тэд гэрлээд 17 жил болж байгаа, нефтийн бизнес эрхэлдэг нөхөр нь өөртэй нь гэрлээд жил бололгүй гэргийгээ мэхэлж эхэлсэн гэж мэдүүлсэн байна.
“Бидний гэр бүл бол бидний хамтын үнэт зүйл, итгэлцэл, хайр сэтгэл, бие биенээ хүндэтгэх ёс суртхууны холбоо гэж бодож байсан юмсан” гэж эмэгтэй гомдоллосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан