Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг дамжуулав

Өчигдөр НҮБ-ын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэлээ. Энэ өдрөөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн "НҮБ-ын өдөрт зориулсан илгээлт" гаргаж, цахим ертөнцөөр шууд дамжуулж байна.

Бан Ги Мүний илгээлтэд, "Дэлхий дахинд хямрал, түгшүүр нүүрлэсэн энэхүү цаг үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын ач холбогдол урьд урьдаас илүүтэйгээр өсөн нэмэгдэж байна. Ядуурал, өвчин эмгэг, алан хядах үйл ажиллагаа, ялгаварлан гадуурхалт болон уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөнд ихээхэн хор хохирол учруулж байгаа бөгөөд сая сая хүмүүс албадан хөдөлмөр эрхлэлт, хүний наймаа, секс боолчлол, үйлдвэр, уурхай, тариалангийн хүнд нөхцлөөс үүдэлтэй дарлал мөлжлөгт өртөн зовлон зүдгүүр  эдэлж байна. Дэлхийн эдийн засгийн хөгжил тэгш бус хэвээр үргэлжилж байна..." гэж онцолжээ. Мөн тэрээр "...Энэхүү шийдвэрлэх цаг үед, хүн амын хамгийн эмзэг, гадуурхагдсан бүлгийнхэнд дэмжлэг үзүүлэхээ дахин баталж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын энэ өдөр би төр, засгийн газар болон хувь хүмүүсийг бүх нийтийн сайн сайхны төлөө нэгдэн ажиллахыг уриалж байна" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан