Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуурамч гэрээг МАН-аас тараасан уу

АН болон МАХН хоёрын хуурамч нууц гэрээг МАН-ын хэвлэл мэдээллийн албанаас хийсэн болохыг ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Буяндалай хэвлэлийнхэнд мэдээллээ.

Ардчилсан нам болон МАХН-ын нууц гэрээ нь хавсралттай байсан байна. Түүнийг нь ил болголоо гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, тэр дундаа цахим ертөнцөөр дуулиан тариад амжсан.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хамтарсан мэдэгдлийн үеэрээ өөрсдийнх нь гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж хийсэн тул хуулийн байгууллагад хандсан гэдгээ хэлсэн.
ТЕГ-аас уг нууц гэрээний талаар зарим нэг вэбсайтуудыг шалгасан ч гэх яриа гарсан. Энэ нууц гэрээний хавсралт гэх зүйлийг шалгахад МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэл болон бусад ажилтнууд нь оролцсон гэдгийг тогтоосон гэнэ.

0 Сэтгэгдэл
yu gej suirch baigaa namiin urduur oroh be hen negniih ni yabuulga bas man nam dotor baigaa an baihgui yu da
MAN-ii ajilch mun dee.Kommunist arga ni ene dee
Хамгийн их уншсан