Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тун удахгүй робот секс хамтрагч бий болох нь


Бэлгийн замаар халдварлах өвчин тархахад  биеэ үнэлэх явдал хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа ч үүнийг дэлхий дахинаараа хянаж чадахгүй л байна. Хэн ч, хэзээ ч, яаж ч хориод дийлэхгүй байгаа сексийн энэ хэрэгцээг шийдэх нэг гарц нь робот- секс хамтрагч бүтээх явдал хэмээн зарим эрдэмтэн үзэж байгаа юм.
Робот-секс хамтрагч бол хийлдэг хүүхэлэй, хиймэл эрхтэн биш. Тэд бол хүнээс ч илүү чадварлаг хамтрагч болно гэнэ.

Роботтой секс хийх нь хүмүүст урт нас бэлэглэнэ хэмээн зарим судлаач үзэж байна. Үүнийгээ тэд хүний эрүүл мэнд, дур ханах хоёрын холбоо харилцан хамаарлаас үүдэн гаргаж иржээ. Зарим эрдэмтэн дур ханах нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, бэлгийн ажлын үеэр байнга ханадаг эмэгтэй бусдаасаа урт насалдаг гэж үзсэн байна. Ингээд Transhumanity төвийн эрдэмтэд ирээдүйг ингэж төсөөлж байна.
“Секс хамтрагч робот нь хүнийг бодвол эрч хүчтэй, тэвчээртэй, илүү нээлттэй, байнга бэлэн байна. Тэд бас эротик сэтгэлгээ туршилтуудыг гарамгай эзэмшсэн, илүү чадварлаг байх болно” гэнэ.

Секс робот нь аман секс ч хийж чадах, эмэгтэйчүүдийн хамгийн мэдрэмтгий G цэгийг олж таалахдаа гарамгайгаас гадна харилцаа, хөдөлгөөний 2000 хувилбар эзэмшсэн байх гэнэ. Тэгэхээр робот-секс хамтрагчтай секс хийгээд ханахгүй, таашал авахгүй байна гэсэн ойлголт үгү гэсэн үг.

Үнэхээр роботоос ханамж авах нь урт наслуулдаг болно гэдгийг яг баталчихаагүй ч секс робот 2050 он гэхэд түгээл болж ирээдүйн биеэ үнэлэгчид болно гэж олон эрдэмтэн баталж байна.
Мэдээж роботтой бэлгийн ажил хийх нь ямар ч аюул, эрсдэлгүй гэж тэд үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Ee burhan mini bid hereggvi vne tsenegvi hog boloh yum bna sh dee amjuulaad awdag heregee
TEGJ baisnaas UR huuheddee bagaas n belgiin bolowsrol, ERH chuluug n olgood l shiidegdeh asuudal shuu dee. Ungursun uer setgeh TSAG n ungurchuud bna shuu dee.
Хамгийн их уншсан